АН: Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд "дэнчин"-г буцаан олгоно

2026-01-20
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.САЙХАН

АН-ын Улс төрийн зөвлөлөөс дотоод сонгууль зохион байгуулах журмыг шинэчлэн баталжээ.  Үүнийг дагуу АН ирэх хоёрдугаар сарын 1-нээс гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлж, гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулах, дөрөвдүгээр сарын 7, 8-нд Их хурлаа товлон хуралдуулж, намын удирдлагаа батламжлахаар  төлөвлөсөн байна. АН-ын Улс төрийн зөвлөлөөс баталсан дотоод журмын онцлох заалтуудыг хүргэе. 

1. Намын дотоод сонгуульд “нэр дэвшигч” нь сахилгын шийтгэлгүй байхаас гадна Үндсэн дүрэмд заасан дараах нөхцөлийг хангасан байна.

2. Намын Их хурлын төлөөлөгч, нийслэлийн анхан шатны байгууллагын дарга, тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн сум, тосгон, баг, хорооны намын гишүүн байна.

3. Сум, тосгоны намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд тухайн аймаг, дүүргийн харьяалалтай гишүүн байх ба зөвхөн нэг сум, тосгоны намын хорооны гишүүнд нэр дэвшинэ. Мөн тус аймгийн нутаг дэвсгэрт ажил эрхэлдэг гишүүн нь намын хорооны гишүүнээр ажиллах хүсэлтэй бол зохих баримт нотолгоог гарган нэр дэвшиж болно.

3. Аймаг, дүүргийн намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд харьяалал харгалзахгүй ч зөвхөн нэг намын дунд шатны байгууллагын гишүүнд нэр дэвшинэ.

4. Нийслэлийн намын хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд нийслэлд харьяалалтай байх бөгөөд аль ч дүүргээс нэр дэвшиж болно.

5. Аймаг, дүүрэг, сум, тосгоны намын хорооны тэргүүлэгч гишүүний сонгуульд нэр дэвшигч нь тухайн намын хорооныхоо гишүүн байна.

6. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгоны намын хорооны дэд даргад нэр дэвшигч нь тухайн намын хорооныхоо гишүүн байна.

7. Аймаг, нийслэл, дүүргийн намын даргад нэр дэвшигчийн хувьд тухайн шатныхаа намын хорооны гишүүнээр дөрвөөс доошгүй жил ажилласан байна.

8.ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшигчийн хувьд харьяалал харгалзахгүй аль ч аймаг, дүүрэгт нэр дэвшиж болно.

9.Хяналтын ерөнхий хорооны гишүүний сонгуульд нэр дэвшигч нь Үндсэн дүрмийн 86.1-т заасан шаардлагыг хангасан байна.

10.УТЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийн хувьд ҮБХ-ны гишүүн байна.

НЭР ДЭВШИГЧ ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?!

1. Нэрээ дэвшүүлэх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл; 

2. Тогтмол оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн хуулбар;

3. Хоёр хувь (3х4)-ийн хэмжээтэй зураг;

4. Нийслэл, дунд шатны намын даргад нэр дэвшигчийн хувьд тухайн шатныхаа намын хорооны гишүүнээр дөрвөн (4) жил, дөчин найман (48) сараас дээш хугацаагаар сонгогдон ажиллаж байсан эсэх тухай нийслэл, намын дунд шатны байгууллагын ХЭГ-ын тодорхойлолт (шаардлагатай тохиолдолд Нийслэлийн намын даргын сонгуульд нэр дэвшигчийн хувьд ҮБХ-ны гишүүнээр дөрөв (4)-өөс доошгүй жил ажилласан тухай лавлагаа);

5. Гишүүний татвар, намын сонгуульт гишүүний татварын баталгааг намын дансанд байршуулсан санхүүгийн баримт;

6. Сонгууль явуулах зардлын өөрт ногдох хувийг намын гишүүд, дэмжигчид, хувь хүн, хуулийн этгээдээс хуульд зааснаар бүрдүүлсэн тухай баримтыг бүрдүүлнэ.

ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНД НЭР ДЭВШИГЧИД ЯМАР БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЭХ ВЭ?

1. Товч анкет (бүртгэл эхлэх өдөр 50 нас хүрсэн байх);

2. Намын гишүүний татвар төлснийг нотолсон тодорхойлолт;

3. Бакалаврын дипломын нотариатаар баталсан хуулбар;

4. Намын төлөөллийн төв эсхүл хяналтын төв байгууллагын гишүүнээр 8 жилээс дээш хугацаагаар сонгогдон ажиллаж байсан эсэх тухай намын хяналтын байгууллага, ХЭЕГ-ын тодорхойлолт (ХсХ-ны гишүүний хувьд намын сонгуульт гишүүнээр найм (8)-н жилээс дээш хугацаагаар сонгогдон ажиллаж байсан эсэх);

5. Намын Үндсэн дүрэм, журам зөрчиж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй тухай Зохион байгуулах зөвлөлийн лавлагаа (намд элссэнээс хойш одоо үе хүртэл намын хяналтын байгууллагаас сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх);

6. Авлига, албан тушаалын гэмт хэргээр эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа (намд элссэнээс хойш одоо үе хүртэл авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээс шийтгэл хүлээж байсан эсэх);

НАМЫН ДОТООД СОНГУУЛИЙН ИРЦ, ГИШҮҮНИЙ САНАЛАА ГАРГАХ ХЭЛБЭР, АРГАЧЛАЛ

1. Намын “гишүүнчлэл, удирдлагын цахим бүртгэлд” бүртгүүлэн, гишүүний татвараа тогтоосон хугацаанд төлж, гишүүний үнэмлэх буюу “Ардчиллын гэрэгэ” авснаар намын саналын эрхтэй гишүүнээр албан ёсоор тооцогдоно.

2. Намын байгууллагыг зохион байгуулж байгаа анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настай (уг гишүүн өөрөө татгалзвал дараагийн ахмад настай) гишүүн даргалан удирдаж, хуралдааны дарга, удирдлага сонгогдмогц эрхээ шилжүүлнэ. Хуралдааны дарга удирдлага нь хуралдааны тооллого, редакцын хэсэг, хэлэлцэх асуудлыг батлуулна.

3. Намын Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол тухайн шатны намын хуралд саналын эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх оролцсоноор ирц хүчин төгөлдөр болно.

4. Намын хурлын хуралдааны ирц нь хуралдаан дуустал хадгалагдана.

5. Багийн бүх гишүүдийн хурлын хувьд ирц хүрээгүйн улмаас хурлаа дахин зарлан хуралдуулж болох бөгөөд хурлын ирцийн хувь нь нийт гишүүдийн дөчин (40) хувь ба түүнээс дээш байна.

6. Дахин зарласан намын үүрийн бүх гишүүдийн хурлын ирцийг бүрдүүлэх ажлыг тухайн болон дээд шатны намын байгууллагын удирдлага, тэргүүлэгчид хариуцна.

7. Намын цахим бүртгэл (шилжилт хөдөлгөөн хамаарна)-д бүртгүүлсэн гишүүн зөвхөн харьяалагдах шатны намын байгууллагын хэмжээнд явагдах сонгуульд өөрийгөө гэрчлэх иргэний үнэмлэх болон “Ардчиллын гэрэгэ”-тэйгээр оролцоно.

8. Намын хуралдаанаар “зохион байгуулалтын асуудал”-аас бусад аливаа асуудлыг ил санал хураалт явуулж шийдвэрлэнэ.

9. Хууль, Үндсэн дүрэмд өөрөөр заагаагүй бол зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхдээ илт ойлгомжтой эсхүл өрсөлдөгчгүй тохиолдолд хуралд оролцсон гишүүдийн олонх зөвшөөрснөөр ил санал хураалт явуулж болно.

10. Санал хураалтыг илээр явуулах бол “дэмжинэ” гэсэн томьёоллоор гишүүн нэг бүрийг гар өргүүлэн тоолох бөгөөд хуралд ирсэн гишүүдийн олонхын санал аваагүй бол уг асуудлыг дэмжээгүйд тооцно.

11. Намын дотоод сонгуулийн нууц санал хураалт нь саналын хуудас дээрх “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн томьёоллын аль нэгийн өмнөх эсхүл өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг будаж, тэмдэглэх аргачлалаар явагдана.

12. Журамд өөрөөр заагаагүй бол саналын хуудас дээр хурлын тооллогын хэсгийн дарга гарын үсэг зуран, тухайн намын байгууллагын тэмдгийг дарж албажуулна.

13. Намын их хурал, ҮБХ зэрэг олон төлөөлөлтэй хурлуудад цахим технологи ашиглан санал хураалт явуулж болно.

14. Цахим санал хураалтад QR код ашиглаж болно.

15. Гишүүн нь цахим төхөөрөмж дээрх “дэмжинэ”, “дэмжихгүй” гэсэн санал гаргах томьёоллын аль нэгний өмнөх эсхүл өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуйг товшин тэмдэглэх аргачлалаар саналаа гаргана.

16. Дотоод сонгуулийн дүн намын Үндсэн дүрэм, журамд зааснаар нийт гишүүдийн болон сонгуульд оролцсон гишүүдийн ердийн олонхын, энэ журамд өөрөөр заагаагүй бол хамгийн олон саналаар гарна.

17. Хяналтын ерөнхий хорооны хувьд хамгийн олон саналаар сонгогдох сонгуулийн дүнгийн хувь тухайн сонгуульд оролцох нийт гишүүдийн дөрөвний нэг (1/4) ба түүнээс дээш байна.

18. Сонгуулийн дүнгийн хувь хүрээгүй тохиолдолд хамгийн олон санал авсан (хоёр болон түүнээс дээш) нэр дэвшигчдийг саналын хуудаст бичин, дахин санал хурааж шийдвэрлэнэ.

19. Нэр дэвшигч сонгогдоогүй тохиолдолд сонгуульт гишүүний татварын баталгааг нь буцаан олгоно.

20. Сонгуулийн санал хураалтын үеэр сурталчилгаа явуулахыг хориглоно.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
С.Амарсайхан: Иргэнийхээ төрд итгэх итгэлцлийг сэргээж чадвал шударга нийгмийн хамгийн том үйл хэрэг болно

Шинэ долоо хоногийн эхний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд,

6 цаг 59 мин
Ж.Батжаргал: Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн станц, Сэлбэ дэд төвтэй холбоотой нэг удаагийн хууль батална

МАН-ын бүлгийн хурал өчигдөр болж гурван асуудал хэлэлцсэн талаар бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

6 цаг 59 мин
Генерал хэмээх эрхэм цолыг хүртсэн их хувь заяаны эзэд

Өнөөдөр “Монгол генерал”-ын өдөр тохиож байна. БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрө

6 цаг 59 мин
50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ

50 сая төгрөгийн хахууль авч байсан гаалийн улсын байцаагчийг үйлдэл дээр нь баривчилжээ

19 цаг 26 мин
Орон нутгийн нөхөн сонгуульд таван нам оролцохоо илэрхийлжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуульд Монгол Ардын нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН нам, Их нам (ИХН) Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН) оролцохоо илэрхийллээ.

19 цаг 46 мин
Ж.Батжаргал: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хууль гацаагүй

Ж.Батжаргал: Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хууль гацаагүй

19 цаг 56 мин
Трампын амь насанд халдахыг завджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордны сэтгүүлчидтэй оройн зоог

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Том төслүүдэд үндэсний зөвшилцөл байх ёстой, би төсөл гацаагч биш, хөдөлгөгч нь байх болно

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “А

Өчигдөр 06 цаг 00 мин
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын 31-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон.

Өчигдөр 06 цаг 00 мин
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

2026-04-24