Н.Учрал: Ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруулмаар байна

2026-01-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд хийх хяналт, шалгалтын асуудлаар Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч нартай өнөөдөр /01.19/ уулзалт хийлээ.

УИХ-ын дарга Н.Учрал:-УИХ хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын ажилд онцгой анхаарч ажиллаж байгаа. УИХ хууль батлахаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Төрийн Аудитын байгууллага хараат бусаар үйл ажиллагаагаа явуулдаг хэдий ч УИХ-ын хянан шалгах үйл ажиллагаанд зөвлөн туслах, хамтарч оролцох эрх зүйн чиг үүрэгтэй. Энэ долоо хоногт  аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн. Инфляцыг хэрхэн бууруулах, мөн үнийн хөөргөдлийг хэрхэн барих вэ гэдэг талаар 16 багц арга хэмжээг авах ажлыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинээр ахлуулсан ажлын хэсэг судлан УИХ-ын тогтоол болгож гаргасан.

Цаашид бид үүн дээр арга хэмжээ авахгүй бол иргэдийн амьдрал хүнд байна. Энэ болгоныг хийхийн тулд Монголбанк голлох үүрэгтэй. Монголбанкны мөнгөний бодлого төсвийн бодлоготойгоо уялдах ёстой. Өнөөдрийн байдлаар Монголбанкны мөнгөний бодлого өөрөө " бодлогын мөнгө" болсон. Сүүлдээ "мөнгөгүй бодлого" болох хэв шинждээ орсон. Алдагдлыг тооцвол 10 их наяд орчим төгрөг байна. Таван жилийн өмнө 400 хүнтэй ажиллаж болоод байсан Монголбанкны орон тоо нэмэгдэж, чиг үүргийн давхардал нь ихэссэн. Хэн юу хариуцаж байгаа нь мэдэгдэхгүй, мөнгө төгрөг хэвлэх зэргээр хариуцлага алдсан. Энэ бүхний ачааг нь иргэд үүрч байна.

Хэмнэлтийн хуулийг бүх шатанд хэрэгжүүлдэг. Гэтэл нэг байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс С.Наранцогт ерөнхийлөгчид нэг л чиглэл өгмөөр байна. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж шаардлагагүй орон тоонуудыг цомхотгож чиг үүргийн давхардлаа арилга. Монголбанк өөрөө санхүүгийн сахилга баттай баймаар байна. Мөн ерөнхий аудитор С.Магнайсүрэн та Монголбанкинд аудитын шалгалт оруул. Замбараагүй байдлаар мөнгө хэвлэсэн асуудал байгаа нь тогтоогдвол хуулийн байгууллагад асуудлыг нь шилжүүлэх хэрэгтэй гэв.

Монголбанкны ерөнхийлөйгч С.Наранцогт: -Монголбанкны ерөнхийлөгчийн томилгооны сонсголын үеэр яригдсан асуудлуудыг ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Үүнийхээ дагуу ажлаа эхэлж байгаа. Миний бие Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоод нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Мөнгөний хатуу бодлого жил орчмын хугацаанд явуулсан ч гэсэн инфляцын түвшин өндөр хэвээрээ байгаа. Тиймээс үүний суурь шалтгаан дээр дүгнэлт, судалгаа хийж байгаа. Сүүлийн 10 гаруй жил хуримтлагдсан асуудал дээр мөн дүн шинжилгээ хийж байгаа. Дунд хугацаанд буюу 4-5 жилийн хооронд ямар зарчмаар ажиллавал эдгээр асуудлуудыг шийдэж болох талаар мөн Төв банк өөрөө ямар байдлаар цомхон, ухаалаг ажиллах вэ гэдэг стратеги төлөвлөгөөн дээр ажиллаад үндсэндээ дуусч байгаа. Үүн дээр нарийвчилсан санал авсны үр дүнд эцэслэнэ гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 13 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин