Солонгос дахь анхны монгол сэтгүүл “Awezome”

2026-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

БНСУ-д монгол хэлээр уншигчдад хүрэх нэгэн цоо шинэ сэтгүүл мэндэлжээ. Монгол хэл дээр солонгос хэв маягийг олон нийтэд таниулсан “Awezome” нэртэй сэтгүүлийг солонгос, монгол залуусын баг хамтран гаргаж анхны дугаараа уншигчдадаа өргөн барьжээ. 
Манай улсаас 220 гаруй мянган монгол хүн гадаад улс орнуудад сурч, ажиллаж амьдарч байна. Тэдний хамгийн олон нь БНСУ-д амьдардаг. Тэр ч утгаараа солонгос соёл, амьдралын хэв маяг болон Солонгос дахь монголчуудад найдвартай, тэнцвэртэй хамгийн гол нь хэрэгтэй мэдээлэл хүргэх зорилготой аж. Мөн сэтгүүлийг бэлтгэхдээ Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудын бодит амьдралын туршлага дээр үндэслэн хүргэж байгаа учир хамгийн гол хэрэгцээтэй мэдээллүүд болох визний систем, сургууль, тэтгэлгийн мэдээлэл, дотуур байрны амьдрал, цагийн ажил, хоолны соёл, Солонгосын нийгмийн сэтгэлгээ, соёл, зайлшгүй шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг олон төрлийн мэдээллийг багтаахаар зорьж байгаа гэнэ. 
Сэтгүүлийн багийнхан "Солонгост айлчилж буй монголчууд өөр өөр зорилготой боловч нийтлэг хэрэгцээтэй байдаг. Бид өөрсдийн туршлага дээр үндэслэн практик гарын авлага бүтээхийг зорьсон" гэж ярьжээ. Өөрөөр хэлбэл, "Awezome" нь Солонгост ирэхээр бэлдэж буй эсвэл аль хэдийн суурьшсан Монголчуудад зориулсан гарын авлага болж, хоёр орны залуучуудын хоорондын солилцоо, ойлголцлыг дэмжих харилцааны суваг болох боломжтой юм. "Awezome" сэтгүүлийг улирал тутамд гаргах бөгөөд Сөүл хотод бол Монголын Элчин сайдын яамны байр, Монголын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Агентлаг, Монгол таун, Монгол хэл, соёлын төвөөс авах боломжтой. Мөн Илсан дүүргийн Наму төв, Чонжү дэх Монголын хөгжлийн төвөөс худалдан авч уншаарай.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 5 (7747)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

4 цаг 2 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

4 цаг 2 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

4 цаг 2 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

4 цаг 2 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18
ГХЯ-наас санаачилсан хэлэлцүүлэг болов

Гадаад харилцааны яамнаас санаачлан “Олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээг үндэ

2026-09-17
“Зүрх судасны үндэсний төв”-ийн шав тавих ёслол боллоо

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг

2026-09-17