АН Ерөнхийлөгчийн сонгуульд төвлөрч ажиллахаа мэдэгдлээ

2026-01-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Улс төрийн зөвлөлийн хурлаас гарсан шийдвэр, намын дотоод зохион байгуулалтын асуудал болон цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор намын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл: -Улс төрийн зөвлөлийн шийдвэрээр Ардчилсан намын бүлгийн зөвлөх, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Ардчилсан намын шинэ дүрмийн дагуу Улсын дээд шүүх намын шинэчлэлтийг бүртгэсэн цагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нарыг чөлөөлсөнд тооцдог болж байгаа. Хуулиараа Улсын дээд шүүхэд бүх намууд бүртгүүлж байгаа. Энэ хүрээнд ихэнх намуудын дүрмийн шинэчлэл, бүртгэлийн ажлууд дуусаж байж магадгүй. Харин Ардчилсан нам энэ удаагийн дүрмийн өөрчлөлтийг асар том боломж гэж үзсэн. Улмаар Ардчилсан нам дотоод шинэчлэлийн ажлуудаа эхлүүлж байна. Ардчилсан нам бүрэн дүүрэн буюу 100 хувь анхан шатнаасаа өөрчлөлт хийхээр болсон. Энэ шинэчлэлт ирэх тавдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж тооцож байна. Хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Ардчилсан намын 170 мянган гишүүнээ шинэчлэн бүртгэнэ. Шинэчилсэн бүртгэлээ хийж дуусаад гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд дотоод сонгуулиа зохион байгуулна. Улмаар дөрөвдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд Ардчилсан намын Их хурлыг хуралдуулж, шинэ бүтцээ батламжлах ажлаа хийнэ. Их хурлаас баталсан Үндэсний бодлогын хороо шинээр, албан ёсны Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргыг томилно. Мөн эндээс шинэ улс төрийн зөвлөл болон Бодлогын зөвлөлд хуваагдан томилно. АН шинэчилсэн бүртгэл явуулж, гишүүддээ ардчилсан үзэл санаа тээгч болохыг бататгасан, чип бүхий гэрэгэ олгоно. Намд үзэл санааны том шинэчлэл хийнэ.  Энэ бүх шинэчлэлийг тавдугаар сарын 1-нээс өмнө хийгээд үүний дараа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл, дотоод марафондоо төвлөрч ажиллана. АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэлд үзэл санааны өөрчлөлт оруулж байгаа. Гишүүддээ ардчиллын паспорт олгож, ардчиллын гэрэгэ эзэмшигч болгоно. Намын батлахтай гишүүн гэдэг хуучны ойлголтоос хальж, ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, элч төлөөлөгч байна гэдэг философийн хүрээнд чип бүхий цахимжсан гэрэгэ байх юм. АН-ын гишүүдээ шинэчилсэн цахимд бүртгэнэ. Ингэхдээ “Хур”, “Дан” системээр Имонголиад бүртгэнэ. Энэхүү цахим системд бүртгэгдсэн гишүүддээ ардчиллын гэрэгэ гардуулна. Цахим системд бүртгүүлж, гэрэгэ авснаас гадна намын гишүүний татвараа төлсөн гишүүн дотоод сонгуульд оролцох эрхтэй болох юм" гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчид Засгийн газрыг огцруулах санал юу болж байгааг АН-ын дарга О.Цогтгэрэлээс тодруулсан юм. Тэрээр "Засгийн газрын тогтворгүй байдлыг бүрдүүлэх нь бидний зорилго биш. Нэгдүгээрт, Засгийн газар алдаатай бодлогоо засах хэрэгтэй. Хоёрдугаарт, засахгүй бол хэлбэрийн хувьд өргөн барьж хэлэлцүүлэхээс гадна үр дүнд хүрч огцруулах ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр 32 гарын үсэг бүрдсэн. Огцруулахын тулд 64-өөс дээш гишүүний дэмжсэн санал өгөх ёстой. Оны төгсгөл шинэ жилийн үеэр гишүүдийн ирц хангалтгүй байсан. Нөгөө талаараа ажлын хэсэг тодорхой хэмжээний шийдэл гаргаж ажиллая гэдэг шийд гаргаад ажиллаж байгаа гэдэг мэдээлэл бий. Үр дүн талаасаа хаврын чуулганаар асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж байна. Тэрнээс биш зарчмын байр хэвээрээ" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Удаа нохойн баас. Хөгшин гүүний умдаг цогтгэрэл чадахуу????
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин