Баялгийн хулгайтай тэмцэхэд ЦЕГ манлайлж ажиллана

2026-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны 2026 оны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр /01.15/ эхэлж, нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Г.Зандаршатар, Хууль сайд Б.Энхбаяр болон холбогдох албаныхан оролцлоо.  Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэхдээ баялгийн хулгайтай хийж буй тэмцлийн үр дүн барагдуулсан төлбөрийг Үндэсний баялгийн санд хуримтлуулж, түүгээр багш, эмч, төрийн тусгай албан хаагч тэр дундаа цагдаагийн албан хаагчдыг орон сууцтай болгох бодлого баримталж буйгаа онцоллоо. Иймд баялгийн хулгайтай тэмцэхэд цагдаагийн байгууллага манлайлж, идэвх зүтгэл гаргаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан хаагчдын гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэв.

Түүнчлэн цагдаагийн байгууллага хар тамхитай тэмцэх ажлыг шинэ шатанд гарган, бүтэц орон тоог өргөжүүлэх, нийгмийг хэв журмыг хангахад орчин үеийн дэвшилтэт технологи, дата өгөгдөл, хиймэл оюун ухааныг ашиглан олон нийтийн оролцоонд суурилж, иргэдийн эрхийг хамгаалж, учирсан хохирлыг шуурхай барагдуулах шаардлагатайг тодотголоо.

Энэхүү зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын уялдаа холбоог бэхжүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, өнгөрсөн оны ажлаа дүгнэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, 2026 онд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтыг тодорхойлох зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
1
0
0
Яриад л байхаар хиигээч бүх юм нь ил байхад шиитгэж чадахгүй байж
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин