Г.Дамдинням сайд шатахуун нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр урд хөршийг зорьжээ

2026-01-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Г.Занданшатарын Засгийн газрын нэн тэргүүнд шийдэх асуудлын нэг бол шатахууны нийлүүлэлт .  Сүүлийн үед манай улсад байс гээд л шатахууны хомсдол үүсэж, олон нийтийг бухимдуулах болов.  Өнөөдөр нийлүүлэлт хэвийн болсон гэж байгаа ч дараагийн нэг өдөр дахиад асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй.  Яагаад гэвэл Монгол Улс шатахуунаа 100 хувь экспортлодог орон.   Хөрш хоёр оронтой л учраа олж байж энэ асуудал хэвийн тасралтгүй үргэлжилнэ гэсэн үг. Түүнээс биш зөвхөн хэн нэгэн сайд, даргаас шатахуун нийлүүлэлт шалтгаалахгүй болов уу.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ажлаа аваад л шатахууны нийлүүлэлтийн асуудалтай нүүр тулсан гэхэд болно.  Шатахууны хомсдол үүсэх болгонд түүний сайдын суудал ганхаж байсан.  Ямартай ч салбарын сайдын хувьд шалтгаан нөхцөлийг тодорхойлж, авах арга хэмжээнүүдийг авснаар нийлүүлэлт нэг хэсэгтээ хэвийн болсон. Мөн шатахууны нөөц бэлдэх “сав”  авах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулсан юм.

Тэгвэл саваа бэлдсэн сайд саалиа бэлдэхээр урд хөршийг өчигдөр зорьжээ.  Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга болон Байгалийн баялгийн яамны сайд Гуань Жи Өү-тэй албан уулзалт хийхээр төлөвлөсөн байна.  Өнгөрсөн оны аравдугаар сард тэрээр БНХАУ-ын Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай хийсэн уулзалтын үеэр шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах чиглэлээр тохиролцоонд хүрсэн билээ. Тэгэхээр энэ удаагийнхаа  айлчлалын хүрээнд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, газрын тосны хайгуул олборлолтыг өргөжүүлэх зэрэг асуудлаар БНХАУ-ын холбогдох албаны төлөөлөгчидтэй дэлгэрэнгүй хэлэлцээ хийж, өмнө нь ярьж тохирсон зүйлээ ажил хэрэг болгохоор төлөвлөсөн байна.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
1
1
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин