Д.Батчулуун: Аймгийн хэмжээнд газар өмчлүүлэх ажил удахгүй эхэлнэ

2026-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Р.ОЮУН

 

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Батчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ онд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх байршил зөвхөн Шарын гол суманд төлөвлөгдсөн гэсэн?

-Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт газар нутгийн хэмжээнд шинээр гэр бүлийн хэрэгцээнд зориулалттай өмчлүүлэх газар сая орж ирлээ. Шарын гол суманд гэр бүлийн хэрэгцээний үнэ төлбөргүй шинээр өмчлүүлэх газрын байршил орж ирсэн. Харин Орхон, Дархан, Хонгор суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлөх газар төлөвлөгдөөгүй байна. 

-Яагаад төлөвлөгдөөгүй гэж?

-Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн ерөнхий хөгжлийн төлөвлөгөө гэсэн төлөвлөлтийн бодлогын бичиг баримтуудыг хийгээгүй тохиолдолд газрыг эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлж болохгүй гэсэн шийдвэр байдаг. Үүний дагуу Орхон, Хонгор сум нутаг дэвсгэрийн ерөнхий хөгжлийн төлөвлөгөөг хийсэн ч хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хийгээгүй байгаа учраас шинээр гэр бүлийн хэрэгцээний өмчлүүлэх, эзэмшүүлэх газар төлөвлөгдөхгүй байгаа. Хэрэв төлөвлөлтүүдээ хийж дуусгавал магадгүй 2027 оноос хийгдэнэ. Тиймээс албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авснаар та бүхэн маань хүсэлтээ өгөөрэй.

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.14 № 8 (7750) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
өмчилсөн газраа гадаадын иргэнд зарахгүй гэдэг хатуу нөхцөлтэй байх ёстой,
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин