ЭОТ:Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

2026-01-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн зэс-алтны ордод төсөл хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монгол Улсын төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг эзэмшигч, төрийн өмчит, хязгаарлагдмал хариуцлагатай компани юм.

Тус компани дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байрны нэр: Ерөнхий нягтлан бодогч

  1. Ажлын байрны зорилго: 

Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэл, төлбөр тооцоо, үндсэн ба мөнгөн хөрөнгө, бараа материал, хөрөнгийн бүртгэлийг цаг хугацаанд нь үнэн зөв хөтөлж, тайлан гаргах, холбогдох гүйлгээг баримтаар баталгаажуулах, нягтлан бодох бүртгэлийн дансанд тухай бүр бичилт хийх ажлыг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу гүйцэтгэх, санхүү, хөрөнгө оруулалт, худалдан авалт, аудит, татвар, төлөвлөлт, бүртгэл тооцоо шинжилгээний талаарх мэдээлэл, танилцуулга, санал, дүгнэлт боловсруулж, компанийн “Стратеги төлөвлөгөө” болон “Бизнес төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж, холбогдох тайлагнал, гүйцэтгэлийн үр дүнг Гүйцэтгэх удирдлагын өмнө хариуцна.

  1. Үндсэн үүрэг:
  • Тухайн санхүүгийн жилийн төсвийн төсөөлөл боловсруулалт, баталгаажуулалт, гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг, дүрэм журамд нийцүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Төсөвт зардлын гүйцэтгэлийг тухай бүр үнэн зөв хөтөлж, төсвийг үр ашигтай зарцуулах;
  • Компанийн үйл ажиллагаа, төсөв, гүйцэтгэлийн явц байдалд дүн шинжилгээ хийж, төсвийн төсөөлөл, санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэлийн талаар судалгаа, шинжилгээ хийж, холбогдох мэдээлэл, танилцуулга, санал, дүгнэлт боловсруулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг Гүйцэтгэх удирдлагад хүргэж, санал, зөвлөгөө өгөх;
  • Компанийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын дагуу нягт нямбай хөтлөж, кассын баримтуудыг шалгах, түүний бүрдлийг хянах, компанийн өмч, хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавьж, хагас, бүтэн жилийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллогыг зохион байгуулж, бүртгэлээр болон бодит байдлаар байнгын хяналт тавих;
  • Компанийн санхүү болон нягтлан бодох бүртгэл, татвартай холбоотой тайланг тогтоосон хугацаанд үнэн зөвөөр гаргах;
  • Ажилтан, албан хаагчдын цалин хөлс, гадаад, дотоод томилолтын зардлыг бодож олгох, бүртгэл хөтлөх, түүний гүйцэтгэлийг хянаж, холбогдох баримт бичиг, тайлагналын бүрдлийг хангах;
  • Бусад байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээний төлбөр тооцоонд хяналт тавьж, ирсэн бичиг, мэдээллийг судалж, холбогдох хариу, танилцуулга, мэдээлэл боловсруулах;
  • “Ажлын төлөвлөгөө” боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг хангаж, тайлагнах, Компанийн “Стратеги төлөвлөгөө” болон “Бизнес төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Бусад – Хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх, компанийн дотоод дүрэм, журмыг мөрдөж ажиллах, “Ажлын төлөвлөгөө” боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг хангаж, тайлагнах,  удирдлагаас өгсөн шаардлагатай ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэх, компанийн сургалт болон олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох.
  1. Тавигдах шаардлага:
  • Нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
  • Мэргэшсэн нягтлан бодогч байх;
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
  • Санхүү бүртгэл болон тайлангийн системүүд, Microsoft Office, хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, мэдээлэл харилцааны технологийг ашиглах чадвартай байх.
  1. Бусад шаардлагатай ур чадвар:
  • Удирдан зохион байгуулах - компанийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс, стратегийг хэрэгжүүлэх; ажлаа төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах; учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Дүн шинжилгээ хийх нарийвчлал, асуудал шийдвэрлэх, багийн ажлын орчинд үр бүтээлтэй ажиллах - гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах; мэдээллийн уялдаа холбоо, хэрэгжилтийн талаар зохион байгуулалт хийх; албан ажлын чиг үүргээ хэрэгжүүлэхэд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох, бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Асуудал шийдвэрлэх - аливаа асуудлыг ажлын байрны бүрэн эрхийн хүрээнд хууль, дүрэм, журам болон ёс зүйн зарчимд нийцүүлэн ашиг сонирхлоос ангид шийдвэрлэх; бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах; тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулж, түүний эерэг, сөрөг үр дагаврын талаар удирдлагад танилцуулах; асуудлын шийдэлд шинэлэг байдлыг нэвтрүүлдэг байх; хийсэн ажлын гүйцэтгэлд хариуцлага хүлээх;
  • Манлайлах - ёс зүйн хэм хэмжээг сахиж, ёс зүйгээр бусдыг манлайлах; ажил хэргийн хувьд бүтээлч, санаачилгатай ажиллах; хувийн зохион байгуулалт, цаг ашиглалтын хувьд бусдыг манлайлах; компанийн болон нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Багаар ажиллах - өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, хамтран ажиллах; бусадтай ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох; ёс зүйн хэм хэмжээг сахиж, шударга, зарчимч байх; шинэлэг санааг нэвтрүүлэх, шинэ санаачилга, бүтээлч үйл хандлагыг дэмждэг байх; харилцан бие биенээсээ суралцах, санаа бодол, туршлагаа хуваалцах; хувийн зохион байгуулалт, ажлын цаг ашиглалтын хувьд хамт олныг манлайлах; маргаантай асуудалд хүлээцтэй, нийцтэй ханддаг байх;
  • Бусад - албан хэрэг хөтлөх, баримт бичгийн төсөл боловсруулах чадвар эзэмшсэн байх; мэдээллийн нууцлал, аюулгүй байдлын хангах болон бусад.
  1. Сонгон шалгаруулалт явагдах огноо:
  • Материал хүлээн авах хугацаа: 2026.01.29-ний өдрийг дуустал буюу 16 хоног.
  • Сонгон шалгаруулах хугацаа: 2026.01.30-наас 2026.02.05-ны өдрүүдэд буюу 7 хоног.
  1. Бүрдүүлэх баримт бичиг:
  • Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1.);
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
  • Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ;
  • Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн байх);
  • Иргэний үнэмлэхний хуулбар (eMongolia лавлагаа байж болно);
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (нийт ажилласан хугацаанд хамаарах);
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт бичиг (урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт; ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал; нотолж болохуйц бусад баримт);
  • 4х3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг.
  1. Сонгон шалгаруулалтын үе шат, үнэлгээ:

Ажлын байранд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулна.

  • Баримт бичгийг хянах: 2026.01.30-ны өдөр.

Баримтын бүрдлийг нийт 100 оноогоор үнэлэх бөгөөд 70 буюу түүнээс дээш оноо авсан оролцогчийг дараагийн шатны шалгалтад оролцуулна.

  • Тестийн шалгалт: 2026.02.02-ны өдрийн 10:00 цагт, үргэлжлэх хугацаа 60 минут.

Оролцогчийн мэдлэгийн түвшин, асуудлыг шийдвэрлэх чадварыг тогтооход чиглэх бөгөөд нийт 100 оноогоор үнэлнэ. 70 буюу түүнээс дээш оноо авсан оролцогчийг дараагийн шатны шалгаруулалтад оролцуулна.

  • Ярилцлагын шалгалт: 2026.02.04-ний өдрийн 10:00 цагт, тус шатанд шалгарсан оролцогчдын нэрсийн дарааллын дагуу ярилцлага хийх ба үргэлжлэх хугацаа оролцогч бүр 30 минут байна.

Оролцогчийн харилцаа, хандлагыг тодорхойлж, зан байдал, хандлагын хувьд байгууллагын соёлд нийцэх эсэх, тухайн ажлын байрны онцлогт тохирох эсэхийг тогтооход чиглэнэ.

  • Сонгон шалгаруулалтын дүнг гаргах: 2026.02.05-ны өдөр сонгон шалгаруулалтын нэгдсэн дүнг гаргана.

Ярилцлагын шатны оролцогчдоос үе шат бүрийн нийлбэр оноогоор хамгийн өндөр үнэлгээ авсан 3 оролцогчийг тодруулж, холбогдох баримт, мэдээллийг Гүйцэтгэх удирдлагад хүргүүлэх бөгөөд ажлын байрны тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан нэг оролцогчийг зохих журмын дагуу ажлын байранд томилно.

Сонгон шалгаруулалт явагдах газрын хаяг:

Улаанбаатар хот, 14240, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж 13, Ай Ти Си цамхаг, 10 дугаар давхар, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн байр. Утас: 70078085, Цахим хуудас: www.eot.mn, и-мэйл: info@eot.mn

Ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн дээр дурдсан бүрдүүлэх баримт бичгийг цахим хэлбэрээр info@eot.mn хаягт 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23:59 цагаас өмнө ирүүлнэ үү.

 

 

 

 

“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

29 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

2 цаг 46 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

2 цаг 53 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

6 цаг 39 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

6 цаг 46 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

7 цаг 33 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

9 цаг 18 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

13 цаг 1 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

13 цаг 1 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

13 цаг 1 мин