Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг үргэлжүүлэн хорьж, шүүх хурлыг нэгдүгээр сарын 22-нд товлолоо

2026-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

16 болон 32 настай эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Ц.Дагвадорж нарт холбогдох шүүх хурлыг 2026 оны нэгдүгээр сарын 22-нд товлолоо. Үүнтэй холбогдуулан шүүхээс Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг цагдан хорих хугацааг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, 16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн нээлтийг олон нийтэд шууд дамжуулсан бөгөөд үүний дараа хурал хаалттайгаар үргэлжилсэн.

Энэ талаар шүүхээс тайлбарлахдаа, “Урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагч нарын гэм бурууг тогтоох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэхгүй. Харин хэргийг шүүхээр хэлэлцэхэд бэлэн эсэх, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх үү эсвэл прокурорт буцаах уу гэдгийг шийдвэрлэдэг. Уг хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2.1-т заасны дагуу хаалттай явагдаж байна” гэв.

Тус хэрэгт холбогдох урьдчилсан хэлэлцүүлэг өмнө нь 2025 оны есдүгээр сарын 17-нд болж, шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

29 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

2 цаг 46 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

2 цаг 54 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

6 цаг 40 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

6 цаг 46 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

7 цаг 34 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

9 цаг 19 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

13 цаг 2 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

13 цаг 2 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

13 цаг 2 мин