Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт

2026-01-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын Үндсэн хууль бол төрд илүү эрх мэдэл олгосон бус, иргэнд эрх олгосон хууль. Төр гайхамшиг бүтээж чадахгүй. Иймд иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хавчин боогдуулсан дүрэм, журмыг гаргаад байж болохгүй. Үүнээс бид иргэдээ чөлөөлөх ёстой.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан МУИС-ийн багш, оюутнуудад өнөөдөр “Хүний эрх, эрх чөлөө” сэдвээр лекц уншихдаа энэ асуудлыг онцлон хөндлөө. Тэрээр Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд, тэдгээрийн онцлог, ялгааг товч дурдаад, 1990 онд бидний эцэг, эх ардчилсан хувьсгал хийж, амьдралынхаа дүрмийг өөрчилье гэсэн шаардлага тавьсны дагуу Улсын Бага Хурал хоёр жил өдөр шөнөгүй хуралдан боловсруулж, Ардын Их Хурал хоёр сар гаруй хэлэлцэн шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр бол монголчууд бидний амьдралынхаа хэв загварыг шинээр сонгосон баярт өдөр юм гэв. Үндсэн хууль бол Монголын төр, ард түмний хооронд байгуулсан гэрээ болохыг тэрбээр гэр бүлийн харилцаагаар жишээлэн өгүүлж, хэрэв хэн нэг нь гэрээгээ зөрчвөл шүүх рүү очих хэрэг гардгийн адил төр иргэдийнхээ эрхийг хязгаарласан хууль баталж гэрээгээ зөрчвөл Үндсэн хуулийн цэц рүү очдог, Цэц уг хуулийг өөрчлөхийг шаардаж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалдаг өнөөгийн тогтолцоог үнэлэн дүгнэсэн юм.Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөө бол аз жаргалаа өөр өөрсдийнхөөрөө бүтээх боломж гэдгийг Улсын Их Хурлын дарга нэн тэргүүнд онцолж, харин ард түмнээс сонгогдож, эрх мэдэл эдэлж буй хүмүүс иргэдийн тэрхүү боломжийг хязгаарлах ёсгүй гээд, харамсалтай нь хуулиас давсан дүрэм, журмуудаар ийм зүйл их хийсэн байгааг цаашид засаж залруулах зорилгоор “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэн гэдгээ тайлбарлав. Монгол хүн оюуны болон ур чадвар, авьяас билгийн өндөр чадавхтайг дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурьсгаж буй олон олон залуучууд нотлон харуулж байгааг тэрбээр бахархан дурдаж, тэр бүхэнд төрөөс тусалж дэмжээд байсан зүйл огтхон ч үгүй, харин Үндсэн хуулиар эрх, эрх чөлөөг нь өгч, боломж олгосон учир залуус маань чадаж байгаа юм гэлээ.Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал цахим технологи, харилцаа холбооны хөгжлөөр бий болж буй боломжийг сохроор дагаж “идэвхгүй хэрэглэгч” байлгүй, бүтээлчээр ашиглахыг оюутан залууст зөвлөж, Монголын төр улам бүр ил тод, нээлттэй болсоор байгаагийн үр дүнд эдүгээ хиймэл оюун ухааны төхөөрөмжүүд монгол хэл, кирил бичгээр бидэнтэй чөлөөтэй харилцаж, өргөн хүрээний сэдвээр ярилцах болсныг дурдсан юм. Өгөгдөл, мэдээллийг эргэцүүлж, оюун дүгнэлт хийх саруул ухаантай байх нь өнөөдрийн цахим эринд хамгийн ховор баялаг болохыг тэрбээр залуучуудад захиж, эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бие биеийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэн, амин хувиа хичээсэн “би”-гийн сэтгэхүйгээр биш, “бид” гэх хамтын сэтгэлгээгээ аливаад хандах нь эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болохыг онцоллоо. Улсын Их Хурлын дарга Н.Учралын лекцийг МУИС-ийн ректор Б.Очирхуяг тэргүүтэй тус сургуулийн удирдлага, багш нар оюутнуудынхаа хамт сонслоо. Улирлын амралтын үеэр зорин ирж, илтгэл сонссон тэдэнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлж, лекцийнхээ дараа тус сургуулийн номын санд “Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номыг бэлэглэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин