Хэрэг хариуцах чадваргүй хүмүүсийг хатуу хяналтад байлгах тусгай төв байгуулна

2026-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн анхны хуралдаан болж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл, журмыг боловсронгуй болгох, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, ялын бодлогыг чангатгах, олон улсын сайн жишигт нийцүүлэх чиглэлээр шуурхай ажиллахаар болжээ.  Түүнчлэн нийгэмд хор хохирол учруулсан үйлдлээ хянах чадваргүй, хэрэг үйлдэгч этгээдэд үргэлжлүүлэн үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний сайн туршлагыг нэвтрүүлэх талаар уг ажлын хэсэг санал боловсруулах юм.

    Мөн дээрх хууль тогтоомжуудын хүрээнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний үр дагаврын судалгаа, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагын тандан судалгаа, энэ төрлийн албадлагын арга хэмжээ авагдсан болон эмчилгээг зогсоосон этгээдэд тавих хяналтыг чангатгах тал дээр анхаарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

 

Хуралдаанаар Aжлын хэсгийн төлөвлөгөөг баталсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон холбогдох бусад хуулийн төслийг 2025 оны 02 дугаар сард багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. 

Эрүүгийн хуулийн 7.4т заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан буюу үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийг ухамсарлах чадваргүй хүмүүсийг хатуу хяналтад байлгах “Тусгай төв” манай улсад зайлшгүй шаардалагатай гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд үзсэний дагуу тус төвийг даруй байгуулах ажлыг эрчимжүүлэн ажиллахаар болоод байна. Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн чанартай албагдлагын арга хэмжээ авагдсан 257 хүн байгаагаас жилд дунджаар 30 орчим хүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагддаг гэсэн судалгаа байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин