Мал эмнэлгийн салбарынхан маргаашаас жагсаал хийнэ гэж мэдэгдлээ

2026-01-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Мал эмнэлгийн салбарын төлөөллүүд маргааш /01.12/ төв талбайд тайван жагсаал хийхээр төлөвлөсөн байна. Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлс олгогдоогүй асуудлаар Сангийн яаманд албан шаардлага хүргүүлсэн юм. Тус холбооны мэдээлснээр, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн онд улс даяар 1000 гаруй аж ахуйн нэгж мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн байна. Гэвч эдгээр ААН-үүдийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох нийт 20.1 тэрбум төгрөг өнөөдрийг хүртэл олгогдоогүй байгаа юм. Нийт 30 гаруй тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн ч үүний дөнгөж 30 хувийг л шилжүүлж, үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй нь салбарт хүндрэл үүсгээд байна.

Мал эмнэлгийн байгууллагууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд зээл авч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн ч төрөөс гүйцэтгэсэн ажлынх нь хөлсийг олгохгүй байгаа нь санхүүгийн ноцтой дарамтад оруулжээ. Хэрэв энэ асуудал шийдэгдэхгүй бол малын халдварт өвчин олноор дэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий гэж салбарынхан анхааруулж байна. Иймд бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг төрийн бодлогын түвшинд хүргэх зорилгоор Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос тайван жагсаал зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин