АТГ: Сайд асан Ч.Номинд хэрэг үүсгэн шалгаж байна

2026-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Сэтгүүлч Б.Батцэцэг ССАЖЗ-ын сайд асан Ч.Номинг АТГ-т шалгуулахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард АТГ-т гомдол гаргасан байдаг. Энэ тухайгаа тэрээр "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчилна гээд гаргасан зардлыг нь холбогдох албан тушаалтнаас нь авахаар зөндөө хөөцөлдсөн. Гэвч энэ талаар хангалттай мэдээлэл авч чадсангүй. GoMongolia, WeMongolia гээд хоёр ажил байгаа юм. Үүний зардал хэд вэ гэхээр нэг удаа 400 мянган ам.доллар, дараа нь 500 мянган ам.доллар, дараа нь нэг сая ам.доллар гэх баримтын алдаанууд ярьж эхэлсэн. За тэгвэл эх үүсвэр нь хаанаас вэ гэхээр хувийн хэвшил, дараа нь Дэлхийн банк, дараа нь Засгийн газар гэсэн зөрүүтэй мэдээллүүдийг өгч эхэлсэн. Тиймээс "Хуулийн байгууллага үүнийг шалгаж тогтоож өгнө үү хэмээн хуулийн байгууллагад хандаж байна" гэж тайлбарласан.

Тэгвэл уг гомдол хэрхэн шийдвэрлэгдэж буй талаар АТГ-аас тодруулахад "Ч.Номинд ирсэн гомдлыг шалгаж, улмаар гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй хэмээн үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин