2026 онд болох спортын томоохон уралдаан, тэмцээний хуанли

2026-01-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 2026 онд болох спортын томоохон уралдаан, тэмцээний хуанлийг хүргэе.

Өвлийн олимп – хоёрдугаар сарын 6-22-нд

25 дахь удаагийн өвлийн олимпийн наадам Итали улсын Милан болон Кортина хотуудад болно. Дэлхийн 91 улсын баг тамирчид найман спортын 16 төрлийн 116 багц медалийн төлөө өрсөлдөх учиртай. Монгол Улсаас гүйлтийн цанын хоёр, уулын цанын нэг тамирчин эрхээ аваад буй.

Олимпын галт бамбарын буухиа хэдийнэ Грекийн Олимпиа уулнаас замдаа гарсан бөгөөд 63 өдрийн турш 12 мянган км туулан Италийн 110 хот тосгодыг дайран Миланд ирэх аж. арин өвлийн паралимпын наадам нь гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болно.

Ширээний теннисийн ДАШТ – дөрөвдүгээр сарын 28 – тавдугаар сарын 10

Хоёр жил тутамд болдог ширээний теннисний багийн дэлхийн аварга энэ жил Английн Лондон хотноо болно. Эрэгтэй, эмэгтэй ангилалд бүрт дэлхийн 64 улсын шигшээ баг өрсөлдөх учиртай. Ази тивээс ангилал тус бүрт 16 баг оролцох бөгөөд Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй багууд эрхээ авчээ.

Цахим спортын CS2 төрлийн энэ оны эхний Мэйжор тэмцээн Герман улсын Кёльн хотноо болно. Дэлхийн шилдэг 32 баг аваргын төлөө өрсөлдөх учиртай.

UFC цагаан ордонд – зургаадугаар  сарын 14-д

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн тэргүүн холбоо болох UFC энэ жил АНУ-ын Цагаан ордонд тулаан зохион байгуулна. UFC-ийн тэргүүн Дана Уайт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай ойр холбоо сүлбээгээ ашиглаж, энэ боломжийг гаргаж ирэв. Одоогоор хэн, хэн тулалдах нь тодорхойгүй байгаа ч том нэрс яригдаж байна.

Хөлбөмбөгийн ДАШТ– зургаадугар сарын 11 – долоодугаар сарын 19-нд

АНУ, Мексик, Канад гэсэн гурван улс хамтран дэлхийн аваргыг зохион байгуулна. Энэ жил анх удаагаа 48 баг өрсөлдөх бөгөөд гурван улсын 16 хотод тоглолтууд болно. Нээлтийн тоглолтод Мексик улсад, финалын тоглолтод АНУ-ын Нью Жерсид болох товтой.

Сагсанбөмбөгийн ДАШТ – есдүгээр сарын 4-13-нд

FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 20 дахь удаагийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга дөрвөн жилийн дараа эргэн ирж байна. Энэ удаад Германы Берлин хотноо дэлхийн шилдэг эмэгтэй шигшээ багууд чуулна.

Дөрвөн тивийн 16 баг өрсөлдөх бөгөөд одоогоор Герман, Бельги, АНУ, Австрали, Нигери гэсэн улсууд эрхээ авчээ. Харин эрх олгох дөрвөн тэмцээн гуравдугаар сард болно.

Азийн наадам –есдүгээр сарын 19 –аравдугаар сарын 4-нд

Япон улс гурав дахь удаагаа Азийн наадмыг хүлээн авна. Өмнө нь тэд 1958 онд Токиод, 1994 онд Хирошимад тус тус зохион байгуулж байсан бол энэ удаад Нагояа хотод болно. Азийн олимп гэгддэг энэхүү наадамд 46 улсын тамирчид 42 спортын 61 төрлийн 460 багц медалийн төлөө өрсөлдөнө. Харин Азийн пара наадам аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд болно.

Залуучуудын зуны олимп – аравдугаар сарын  31-нд эхэлнэ. 

Залуучуудын зуны олимп анх удаагаа Африк тивд болох гэж байна. Сенегалын нийслэл Дакар хотод 25 спортын 154 багц медалийн төлөө 2700 гаруй залуу авьяастнууд өрсөлдөнө. Мэдээж хэрэг NBA-ийн финал, УЕФА Аваргуудын лигийн финал, Формула-1-ийн уралдаан, UFC, ONE FC-ийн тулаанууд хуваарийн дагуу болно.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин