Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2026-01-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2026 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөвийг танилцууллаа. Нэгдүгээр сард Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас (ОЖД) дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор). Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур ОЖД-ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас эхлэн ихэнх нутгаар хүйтний эрч нилээд чангарч ОЖД-аас 2–4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД–ийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэг болон хоёрдугаар арав хоногийн зарим хугацаанд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул). Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас Төв аймгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД аас 2–4°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байна. Нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар (Хэнтий, Дорнод, Сүхбаатар). Энэ сард нийт нутгаар агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтэн жиндүү байх бөгөөд нэг болон хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 2-5°С-аар хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, ОЖД-аас бага зэрэг дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр). Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэргийн дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар ОЖД-аас 2-4°С-аар хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи шуургатай, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зөвлөмж

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, төв болон зүүн аймгуудын нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

Нирмал Пуржагийн GPS-ийн сүүлийн мэдээлэл: 5,878 метрийн өндөрт тогтвортой байршил зааж, төхөөрөмжийн цэнэг дуусах дөхжээ

4 цаг 21 мин
Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

Доктор Энтони Фаучи Сенатын сонсголд мэдүүлэг өгөхөөс татгалзав

16 цаг 47 мин
АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

АН Баян-Өлгий аймгийн Засаг даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг эсэргүүцэв

17 цаг 7 мин
Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

Үүсмэл ордыг стратегийн ордын “жагсаалт”-аас хасвал Үндэсний баялгийн сан зөв болно

17 цаг 17 мин
АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

АТГ: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татаж, мэдүүлэг авахаар дуудсан

Өчигдөр 13 цаг 02 мин
"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

"Хонхор ус"-т өрөмдлөг хийх нь зөв үү

Өчигдөр 06 цаг 10 мин
Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Өчигдөр 06 цаг 05 мин
“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

“280 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшээр өвлийг давна”

Өчигдөр 06 цаг 00 мин
Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Нэг өдөр төрсөн хоёр Шерлок: Бенедикт Камбербэтч, Василий Ливанов

Уржигдар 19 цаг 43 мин
Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

Дүнжингаравын дэлбэрэлтийн хэргийн шүүх хурал хойшлогдлоо

Уржигдар 14 цаг 04 мин