Эд нийцлийн лаборатори байгуулах хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ

2026-01-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвд  ажиллаж, Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай хоёр тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Эд нийцлийн лаборатори нь донор ба өвчтөний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, тохирсон эсэхийг үнэлэн, эрхтэн шилжүүлсний дараа гарах хүндрэлийг урьдчилан тооцоолох,  эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын оношилгоо, эмчилгээнд давхар ашиглах бөгөөд генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд тустай юм байна. 

 

Эд нийцлийн лабораторитой болсноор Улсын хоёрдугаар эмнэлэг энэ онд элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийж, улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээгдлийг бууруулах боломж бодитоор бүрдэж  байна. Энэ онд тус эмнэлэг  элэг шилжүүлэн суулгах 10, бөөр шилжүүлэн суулгах таван хагалгаа хийхээр төлөвлөөд байсан бол Эд нийцлийн лабораторитой болсноор эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тоог нэмэгдүүлэх боломж бүрдлээ. 

Манай улсад эртхэн шилжүүлэн суулгах өвчтөний жагсаалтад бөөрний өвчлөл нэгдүгээрт орж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад нийт 1094 өвчтөн байгаагаас бөөр солиулах 683, элэг солиулах 182 өвчтөн байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны 2023 оны тайланд жил бүр 250 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгах эмчилгээнд орох шаардлагатай гэж оношлогдон, хүлээх жагсаалтад орж хүлээдэг байна.

Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын хамтарсан үнэлгээний тайланд Монгол Улсад бөөрний архаг өвчний ямар нэг хэлбэртэй 100.000- 120.000 хүн байж болзошгүй талаар  тусгажээ. Жилд ойролцоогоор 1300-1500 хүн шинээр гемодиализийн эмчилгээнд орж, 1000-1200 хүн бөөрний архаг дутагдал өвчнөөр оношлогддог. Бөөрний архаг дутагдалтай иргэдийн 60 хувь нь гемодиализийн аппаратад орох эсвэл бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай болж байна.  Бөөрний архаг дутагдал оноштой хүний тоо жил ирэх бүр нэмэгдэж, нас баралт буурахгүй байгаа нь анхаарал татаж, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг  эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 

Эх сурвалж:www.polit.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

30 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

2 цаг 46 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

2 цаг 54 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

6 цаг 40 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

6 цаг 47 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

7 цаг 34 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

9 цаг 19 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

13 цаг 2 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

13 цаг 2 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

13 цаг 2 мин