МҮИС-ийн эзэд шүүхээр хориглуулсан “Үндэсний” нэрээ “Үндэстний” болгож өөрчилжээ

2025-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Гарьд

МҮИС буюу Монголын Үндэсний их сургуулийн нэр гадаад, дотоодгүй МУТС-ийнхтай андуурагдаад олон жил болсон. Тиймээс МУИС маргаан үүсгэж, тэр нь бас хэдэн он дамнасан. Тодруулбал, 2020 оноос эхлэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэр, бараа тэмдэгтийн маргаан гурван шатны шүүхээр орж шийдэгдсэн. 2022 онд УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосон. Үүнээс үүдэн МҮИС-ээс УБЕГ-ын байцаагчийг “…МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байдаг.

Тэгж тэгж өнгөрсөн хавар Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар “…МУИС-ийн оноосон нэртэй холбоотой” маргаан эцэслэн шийдвэрлэсэн. Ингэхдээ, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, МҮИС-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, МУИС-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Ингэснээр уг маргаан шүүхийн шатанд эцэслэгдэж, МУИС түүхэн нэрээ баталгаажуулан авч үлдсэн. 

Гэтэл, асуудал ингээд дуусаагүй бололтой. Учир нь, МҮИС-ийн эзэд шүүхээр хориглуулсан “Үндэсний” нэрээ “Үндэстний” болгож өөрчилжээ. Үүнийгээ УБЕГ-т бүртгүүлээд баталгаажуулсан байна. “…МУИС уу, МҮИС уу” маргаан дахиад эхэлж магадгүй юм. 

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
3
Доромжилж байна. МУҮИС.МУИС.
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин