“ИНҮТ” ТӨХХК ажлаа дүгнэж, баярын хурлаа хийлээ

2025-12-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 “ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх хурлын эхэнд хэлсэн үгэндээ 2025 онд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хамт олон олз омог ихтэй, ирээдүйн хөгжлийн олон олон гарц, үүдийг нээсэн жил байсныг цохон тэмдэглээд юуны өмнө Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойгоо нэр төртэйгээр тэмдэглэн өнгөрүүлж, салбарынхаа түүхэн хөгжлийг нэгэн зуунаар нэгтгэн дүгнэж, дараагийн зуунд шилжин орсон түүхэн оныг үдэн өнгөрүүлж буйг онцоллоо.

Салбарын хамт олны түүхэн цаг үед бүтээсэн амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан, Олон улс, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг өртгөтгөх, ашиглалтыг сайжруулах чиглэлээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хүндэт зочны танхим, дээвэр, гадна фасад, автомашины зогсоол, замуудад их засварын ажлыг  хийж гүйцэтгэж, Гурвансайхан нисэх буудлын аэродромын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замыг шинэчилж, “Өндөрхаан” нисэх буудлын шинэ барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар орон нутгийн иргэд, жуулчдад иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулж, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Цамхаг болон ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагын дадлагажуурын ажлын байрны техник болон программ хангамжийн иж бүрэн шинэчлэлтийг хийж, үйлдвэрлэл, сургалтын үйл ажиллагаанд ашиглаж эхэлснээр нислэгийн удирдагчдын давтан сургалт, онцгой нөхцөл байдлын бэлэн байдлын бэлтгэл, ажлын байрны дадлагын өмнөх сургалтад өргөн хүрээтэйгээр ашиглагдах боломжийг бүрдүүлсэн, Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал, Дорноговь аймгийн Сайхандулаан дахь нисэхийн байгууламжид автомат хамааралтай ажиглалтын ADS-B станцуудыг шинээр суурилуулан ажиглалтын үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, үйлчилгээний найдваржилтийг сайжруулсан, Монгол Улсаас Япон Улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нислэг үйлдэхтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК болон “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд “Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г үзэглэсний дагуу United Airlines агаарын тээвэрлэгч нийт 61 удаагийн нислэг үйлдэж, нийт 6476 зорчигчид аюулгүйн үзлэг хийж, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн, Буянт-Ухаа” ОУНБ-д буух гадаадын агаарын тээвэрлэгчдийн агаарын хөлөгт талбайн үйлчилгээг бие даан үзүүлж, өнгөрч буй онд Туркменстан, Узбекистан, Казакстан улсын тусгай нислэг, ОХУ-ын Стрижи багийн онгоцнуудад газрын үйлчилгээг цогцоор нь үзүүлсэн, “Монгол–Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх үүднээс Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” олон улсын нисэх буудалд "Чонжү-Мөрөн" чиглэлийн олон улсын анхны нислэг үйлдэх ажлыг амжилттай зохион байгуулсан, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх чиглэлээр Францын Төрийн хөрөнгө оруулалтын банк, Үндэсний иргэний нисэхийн их сургууль, дэлхийн хэмжээний технологийн шийдэл нийлүүлэгч Thales Group зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан, БНСУ-ын Газрын тосны чанар хангамжийн газартай “Техникийн хамтын ажиллагааны тухай” харилцан ойлголцлын санамж бичиг, Тайландын хаант улсын Аэронотикал Радио Тайланд ХХК хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо болон Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран сургалт, техникийн хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан, Нисэхийн сургалтын төв ICAO-ийн багшлах эрхтэй сургалтыг өөрсдийн гэрчилгээжсэн үндсэн багштайгаар дотооддоо амжилттай зохион байгуулсан, Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн хөгжлийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх, давтан сургах замаар нисэхийн аюулгүй ажиллагааг сахин хамгаалах чиг үүрэгтэй Нисэхийн сургалтын төв олон жилийн нөр их хөдөлмөрөөрөө 2025 онд “Алтан” ангиллын гишүүнчлэлтэй болсон гээд олон ажил хийж, хэрэгжүүлснийг тэрбээр онцлон дурдлаа.

“ИНҮТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх энэ бүх ажлыг хийж хэрэгжүүлэн, нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, иргэдийн ая тух, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн хамт олондоо талархал илэрхийлээд угтан золгож буй 2026 ондоо хүрсэн амжилтаа улам бататгаж, шинэ шинэ ахиц дэвшлийг хамтдаа хийн, ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөл өргөлөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

26 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

6 цаг 54 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

6 цаг 54 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

6 цаг 54 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

6 цаг 54 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

19 цаг 54 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

21 цаг 58 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Өчигдөр 12 цаг 08 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өчигдөр 10 цаг 48 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин