Ундны ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажлыг хийж байна

2025-12-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам. долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам. долларын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Компакт гэрээ 2026 оны гуравдугаар  сарын 31-ний өдөр дуусгавар болно.  
Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих төсөл, Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг тус тус хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар нийт хөтөлбөрийн хэрэгжилт 94 хувьд хүрч, Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж, туршилт тохируулгын ажлыг гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэр болох Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн байгуулсан Ус гүн цэвэршүүлэх  үйлдвэрт олон улсад түгээмэл хэрэглэдэг эрдэсжилтгүй, цэвэр ус гаргах “урвуу осмос” дэвшилтэт технологийг нэтрүүлэн, шинэ эх үүсвэрээс олборлосон усыг Монгол Улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх юм.

Шинэ эх үүсвэрийн бүтээн байгуулалтын хүрээнд сүвлэгээний аргаар шугам хоолой суурилуулах шинэ технологи нэвтрүүлж, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр хүртэлх нийт 55 км шугам хоолойг зарим газар Туул гол болон төмөр зам микротунель буюу бичил туннель өрөмдөн, сүвлэгээ хийж холбосон. Мөн Монгол Улсад анх удаа худгуудын тоноглолд хайрган шүүрийн оронд олон улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох  "glass beads" буюу шилэн бөмбөлгөн шүүрийг ашигласан.

​Хаягдал ус дахин боловсруулах төслөөр Монгол Улсад анх удаа Хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг, дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох бусад дэд бүтцийн хамт барьж, дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах газрын доорх усны хэмжээг бууруулан хоногт 50 мянга, жилд 14-18 сая орчим шоо метр гүний цэнгэг усыг хаягдал усаар орлуулан хэмнэх, хотын ус хангамжийн хязгаарлагдмал нөөцийн зохистой болон хариуцлагатай менежментийг бүрдүүлж байна. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн туршилт тохируулгыг энэ оны 11 дүгээр сараас эхлүүлэн усаа авч эхлээд байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ус хангамжийг жилд 50 сая хүртэл шоо метрээр нэмэгдүүлэн, ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 2,427,657 иргэн үр шимийг хүртэж, унд ахуйн шаардлагад нийцсэн цэвэр усаар тогтвортой хангах боломж бүрдэж байна гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээлсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин