ЗХЖШ-ын 2025 оны гүйцэтгэлийн тайлангийн хурал боллоо

2025-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Зэвсэгт хүчний Жанжин штабын 2025 оны гүйцэтгэлийн тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр танилцуулж, уг тайланд хийсэн үнэлэлт дүгнэлтийг Зэвсэгт хүчний Хяналт-шилжилгээ үнэлгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир танилцуулсан юм.

Улиран одож буй онд Зэвсэгт хүчний Жанжин штаб нь “Батлан хамгаалахын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний байгуулалтыг бэхжүүлэн, цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангаж, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилгыг дэвшүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаа.

Тус тайлангийн хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн болон төрлийн цэргийн командлалын удирдлагад хандаж хэлсэн үгэндээ: Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн, хангалттай биелүүлж байгааг онцлон сайшааж, цаашид хүрсэн амжилтаа улам бататган, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг тууштай хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо.

Мөн ажлын үр дүн, гүйцэтгэлийг бодитой, үнэн зөвөөр хэмжиж дүгнэх нь удирдлага, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох үндэс бөгөөд энэ нь тавьсан зорилгоо оновчтой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон санууллаа.

Хурлын төгсгөлд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалах сэргэлтийн бодлого, Батлан хамгаалах яамнаас дэвшүүлж буй бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллахаа илэрхийллээ. Мөн ЗХЖШ-ын 2026 онд дэвшүүлсэн зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө нэгдмэл удирдлага, хамтын хүчин чармайлтаар зүтгэхийг үүрэг болгож, хуралд оролцсон бүрэлдэхүүндээ айлчлан ирж буй шинэ жилийн баярын мэнд дэвшүүлэв гэж БХЯ-наас мэдээлэв.

Эх сурвалж: polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин