Дэд сайд Б.Энхтүвшин: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ямар ч тохиолдолд манай улсыг шатахуунаар таслахгүй гэдэг

2025-12-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Шатахууны хомсдолын асуудлаар АҮЭБ-ийн дэд сайд Б.Энхтүвшин өнөөдөр мэдээлэл хийлээ.  Тэрээр "Бид нефть импортлогч компаниудтай нягт холбоотой ажиллаж байгаа. ОХУ-аас өдөрт 40 вагон АИ92 автобензин улсын хилээр оруулж ирж чадвал өдрийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаад явна.  Сүүлийн өдрүүдэд ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нөхцөл байдал, зовлон жаргалаа ярьж байж нийлүүлэлтээ нэмэх хүсэлт өгсөн. ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсыг ямар ч тохиолдолд нефтиэр тасралтгүй хангана гэж үргэлж хэлдэг. Гэхдээ бид тус улсын дотоод үйл хэрэгт оролцож чадахгүй. Мөн шатахуун нийлүүлэгч үйлдвэр ачааллаа дийлэхгүй байгаа бололтой. Тиймээс 3, 13 гэх байдлаар нийлүүлж байна. Харин сүүлийн 3 хоногт 63, 65, 54, өнөөдөр 50 гаруй вагон шатахуун орж ирсэн гэх мэдээлэлтэй байгаа. Яамны ажилтнууд оройн цагаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун борлуулагч ААН-үүдэд шалгалт хийлээ. Байгаа шатахуунаа борлуулж байна уу, нөөцөд үлдээгээд байна уу гэдгийг шалгасан. Сайд өчигдөр өөрийн биеэр шалгалаа. Үүгээр цөөнгүй зөрчил, дутагдал илэрлээ. Зарим нь хаалгаа түгжээд унтчихсан байх жишээтэй. Зарим түгээгч нар ядраад байна гээд хаалгаа онгойлгохгүй байх, бага хэмжээний нөөцтэй хэр нь түүнийгээ борлуулахгүй байх зэрэг  нийтлэг зөрчил илэрсэн. Мөн өнөө өглөө шатахуун түгээх станцын ажилтны биед халдсан нөхцөл тогтоогдлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр савтай 15 литр шатахууныг 170 мянган төгрөгөөр худалдан шаглах асуудлыг сурвалжилжээ. Үүнд шуурхай арга хэмжээ авч Цагдаагийн байгууллагад мэдээллийг хүргүүлсэн. БНХАУ-ын Элчин сайдын яамнаас манай сайдад өчигдөр албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт “Танай улсын олон төлөөлөл манай нефть экспортод гаргадаг хүмүүст санал тавиад, самраад байна. Нэгдсэн нэг бодлого алга. Та бүхэн нэг цонхны бодлогоор хүсэлтээ өгөөч. Энэ тохиолдолд бид та нартай харьцаж чадна. Үгүй бол, 1.5 вагон шатахуун өгөөч гэх асуудлыг бид хүлээн авахгүй гэсэн. Сайд шуурхай хуралдаж, чиглэл өгсөн. БНХАУ-аас энгийн АИ92 шатахуун авах боломжгүй, учир нь тэнд байхгүй. ОХУ-аас энэ шатахууныг Киргизстан, манай улс хоёр л энэ шатахууныг хэрэглэж байгаа гэх мэдээлэлтэй байна. Киргизстан дараа жилээс авахаа болих талаар сонссон, ингээд зөвхөн манай улс л үлдэх нь. Евро-5 нь тонн тутамдаа 860-890 ам.доллароор орж ирж байгаа. Энгийн буюу Ангарскийн үйлдвэрээс ирж байгаа нь 705 ам.доллар Зөрүү бий учраас тэр үнээрээ зарахгүй бол аж ахуйн нэгж алдагдал хүлээнэ. Он дуустал энгийн АИ-92, Евро-5, АИ-95, дизель түлш дээр үнэ нэмэгдэхгүй. Оны дараа экспортлогч улсууд ямар нөхцөл тавихыг мэдэхгүй. Одоогоор боломжит хамгийн бага үнээр авах хүсэлтээ өгсөн. Маргааш ОХУ-ын холбогдох яамдын удирдлагуудтай цахим уулзалт хийхдээ үнэ, нийлүүлэлтийн талаар ярилцана" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

1 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин