Р.Чингис: Бидний хараа хяналтаас гадна хар бүсэд хэрэг үйлдэгдсэн байна

2025-12-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Цахим орчинд хугацаат цэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа талаарх дүрс бичлэг өчигдөр /12.23/  нийтлэгдсэн. Дүрс бичлэгтэй холбогдуулан Дотоодын цэргийн штабын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулж эхэлжээ.

Зодуулсан хүүгийн аав "Хүүг минь зодож байгааг интернэтээс бичлэг хараад үнэхээр цочирдлоо. Шууд Налайхаас гараад ирлээ. Алба хааж байгаа бусад цэргүүдийн эцэг, эх ч бас ирсэн. Би хүүгээ алгадаж ч үзээгүй. Гэтэл албаа сайн хаагаарай гээд явуулсан хүүг минь унатал цохиж, яргалж байгааг харах хүнд байлаа. Үхчихсэн байвал яах вэ. Тангаргийн баяраар нь ирэхэд нүднээс гартал турчихсан байсан, тэвчээд өнгөрсөн. Нулимсаа залгиад гарч байсан. Цэргийн ангид яргалал байсаар байгаад харамсаж байна" гэж  нүүр номоороо дамжуулан мэдэгдээд байна.

Дотоодын 05-р ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар: - Миний хариуцан ажиллаж байгаа дотоодын цэргийн 05-р ангид энэхүү асуудал гарсан. Энэ төрлийн хэрэг гараагүй. Цаашид гарах ёсгүй гэж үздэг. Уг асуудлын хүрээнд холбогдох алба хаагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хугацаат цэргийн алба хаагч цэргийн дотоод дүрмээр нэг жилийн хугацаатай хаах үүрэгтэй. Уг хэрэгт холбогдсон хугацаат цэргийн алба хаагчид 2025 оны нэгдүгээр ээлжид төв болон орон нутгаас татагдсан. Надад өгсөн мэдээллээр, цэргийн биеийн байдал урьдчилсан байдлаар хэвийн буюу нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагагүй гэж мэргэжлийн эмч нараас хариу өгсөн. Эрх бүхий албан байгууллагын хариу одоогоор эцэслэгдэн гараагүй байна. Хугацаат цэргийн алба хаагчдын дунд үүссэн маргаан нь дөрвөн алба хаагчдын дунд үүссэн. Дэд түрүүч болон түрүүч нарын дунд үүссэн хувийн харилцааны маргааны асуудал байсан тухай мэдэгдсэн.

Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис: -Бид, та нарыг нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Бид нар энэ хүмүүсийн зогсоож, барих зүйл байдаггүй. Гол нь бид нарын асуудал бол аль болох олон аавын хүүхдийг нэг жилийн хугацаат цэргийн албанд татахдаа эр хүн болгох, эх орны хүү болоосой гэж хүсдэг. Тиймээс бид нарын хүүхэдтэй адилхан учир энэхүү зовлонг мэддэг. Тиймээс дүрмийн бус харилцааг батлах хамгаалах, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хилийн цэрэгт огт зөвшөөрдөггүй. Үүнийг та нар ойлгох хэрэгтэй. Энэ асуудал хаана болсон талаар манай захирагч хэлсэн. Энэ хүрээнд бид бүхэн хэн бүхэнтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Бид нарын хараагүй, мэдээгүй, камер байдаггүй газарт болсон. Бид нарын авсан мэдээллээр, хувь хүний хоорондын харилцаанаас болсон асуудал гэсэн. Хэн яаж зохисон, ямар бэртэл авсныг хууль шүүхийн байгууллагаас тогтооно. Би нарт нэг зүйлийг хэлмээр байна. Юу гэвэл, цэргийн байгууллага зовдог, зодуулдаг газар бол биш. Бид бүхэн хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдтэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Монгол Улсын ирээдүй болсон залуусыг улсынхаа тусгаар тогтнол, азтай эр хүн, мөн гэр бүлээ авч явах эр хүн болгож байгаа. Тэр утгаар нь дүрмийн бус харилцаа бүү гараасай гэдэг үүднээс дүрэм журмаар нь явж байгаа. Мөн бидний хараа хяналтаас гардаг хар бүс гэж цэргийн ангид байдаг. Тэрхүү хар бүсэд үйлдэгдсэн хэрэг байлаа. Энэхүү бичлэг хийсэн хүнд талархаж байна. Яагаад гэвэл бидэнд ийм мэдээлэл хэрэгтэй. Тиймээс хоёр талд гарч зогсохгүйгээр нэг талд гарч хамтарч ажиллаж сайжруулах хэрэгтэй. Бид бүхэнд та нарын дуу хоолой, зөвлөмж маш их хэрэгтэй. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн албыг яаж авч явах уу гэдэг нь зөвхөн салбарын толгойны өвчин биш. Нийгэм, төр засаг, иргэдийн бодлогын асуудал юм. Хэрэв бичлэг хийгээгүй бол бид нар мэдэхгүй өнгөрөх байсан. Уг хэрэгт буруутай хүмүүст хатуу хариуцлага тооцно. Энэхүү асуудалд ХЗДХ-ийн сайд анхаарч ажиллаж байгаа. Мөн хүний эрхийн үндэсний комисстой нягт холбоотой ажиллана, тус комисс манай дээр ирээсэй. 

Эх сурвалж:www.polit.mn 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
Энэ пиздааг зайлуулчихсан биздээ??? Хэзээ хаагуур хэн оруулчихваа???
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

29 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

2 цаг 46 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

2 цаг 53 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

6 цаг 39 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

6 цаг 46 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

7 цаг 33 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

9 цаг 18 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

13 цаг 1 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

13 цаг 1 мин
У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж, аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарт үүрэг, даалгавар өглөө. Тэрээр

13 цаг 1 мин