Б.Оюун-Эрдэнэ: Боловсролын салбарт сурагч солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрийн хамтын ажиллагааг эхлүүллээ

2025-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

 

Орхон аймгийн Хамтын ажиллагаа, гадаад, дотоод, төсөл, хөтөлбөрийн удирдагч Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Орхон аймгийн боловсролын салбар дахь гадаад хамтын ажиллагаа энэ онд нэлээн өргөжсөн гэж харж байна. Учир нь манай аймаг анх удаа гадаад тэтгэлэгт хөтөлбөр болон сурагч солилцоог эхлүүлсэн байна?

-Тиймээ. Энэ жил бид БНСУ-ын Сүнчон хотын Үндэсний их сургуульд суралцах оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүллээ. 2024 онд Орхон аймгийн ИТХ, Засаг дарга нар БНСУ-ын Сүнчон хоттой хамтын ажиллагааг эхлүүлж Үндэсний их сургуультай нь хамтран ажиллах гэрээг үзэглэсэн юм. Үүний дагуу Орхон аймгийн Боловсролын газар, Сүнчоны Үндэсний их сургууль  энэ онд 24 оюутныг сургах ажлыг зохион байгууллаа. Ингэхдээ ойрын 10 жилд Орхон аймагт дутагдалтай байгаа 30 мэргэжлийг Боловсролын газраас гаргасан Сүнчон хотын их сургуульд сургах ажлыг хоёр талаасаа хамтран зохион байгуулсан юм. Оюутнуудын хэлний бэлтгэлд сурах эхний зургаан сарын төлбөрийг Орхон аймгийн ЗДТГ, дотуур байр, хоолны төлбөрийг Сүнчоны их сургууль төлсөн. Аймгаас нэг оюутанд хэлний бэлтгэлийн төлбөрт долоон сая төгрөг, Сүнчон хотын их сургуулиас дотуур байр, өдрийн гурван удаагийн хоолны зардалд мөн долоон сая орчим төгрөгийг зарцуулж байгаа.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.22 № 241 (7738) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин