Нэгдүгээр сарын 13-нд “Ард нийтийн санал асуулга” зохион байгуулна

2025-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.БЯМБАА

Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудаас Ард нийтийн санал асуулга зохион байгуулах, УИХ-ыг тараах тухай мэдээлэл хийлээ. Улс төрийн нам, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран нэгдүгээр сарын 13 буюу Үндсэн хуулийн өдрөөр Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах юм байна. Энэ талаар “Эв эе” ТББ-ын төлөөлөл “1992 оны Үндсэн хуулиас хойш ард түмний мэдэх эрх, төрд итгэх итгэл үнэмшил байхгүй болчихсон байна. Тиймээс тогтолцоогоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Тиймээс “Ард нийтийн санал асуулга” хийх болсон тул иргэдийг идэвхтэй оролцож, хувьсгал хийхийг уриалж байна” гэв. Мөн Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл Д.Эрдэмт “2016 онд “Эрдэмтдийн баг” гэж УИХ-ын сонгуульд бие даан оролцож байсан. Манай “Эрдэмтдийн баг 2012 онд анх Монгол улс, Үндсэн хуулиа тогтолцооны хямралд орсон байна гэж тогтоосон юм. Үндсэн хуульд заасан төрийн гурван өндөрлөгт шүүх засаглал ороогүй нь хяналтгүй төрийг бий болгож байна. Гадаад улстай байгуулсан гэрээ нь Үндсэн хуулиас давуу эрхтэй байгаа нь Монгол улсыг өөд нь татахгүй байна. Монголоороо хөгжихийн тулд Үндсэн хуулийг сууриар нь өөрчлөх ёстой” гэлээ. Үндсэн хуулийн өдрөөр улс орон даяар иргэд өөрсдийн санал шүүмжийг хэлж, шийдвэрт хүрэх цаг болсон тул хүн бүр “Ард нийтийн санал асуулга”-д идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн тэд хэллээ.

Эх сурвалж: zms.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
13
0
0
0
0
1
Яаж оролцох юм бол оо?
Яаж оролцох вэ хувалзнуудаас салмаар бэ
Зөв. Үндэсний эрх ашгаа эн тэргүүнд тавьж хэт нео либерал хандлагаас татгалзах зайлсхийх хэрэгтэй.
Tsetensuh Taijuud
Тиймээ. Монгол улсын цаашидын хөгжлийн гарц бол үндсэн хуулиасаа эхлэн нийгэм улс төр эдийн засагт цоо шинэ реформ буюу тогтолцооны өөрчлөлт хийх явдал мөнөөс мөн билээ...
Зөвшүү
Зөв гэж үзэж бна. Сүүлийн 3 н сонгууль хар машинаар луйвар хийж ялсан МАНыг тараая . Идсэн мөнгө төлуулж шоронд хийя .
Dd
Sanal asuulga ochij oroltsohgui bol "ard" bish bolchihgui biz dee
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин