Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг дахин сэргээхээр болжээ

2025-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн сэргээх шийдвэр гаргажээ.  Энэ талаар Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр “УИХ-аас Засгийн газарт мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сэргээх даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газраас хяналтын байгууллагыг сэргээн байгуулах  шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдэв.

“Зууны мэдээ” сонин өнгөрсөн хугацаанд “Нийтийн эрх ашгийн төлөөх” нийтлэлүүдээрээ мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан шийдвэр нь буруу, салбар бүрд хяналт шалгалтын үйл ажиллагаа дутагдаж,  хоол хүнс, барилга байшин, түлш, эрчим хүч гээд ямар ч хяналтгүйгээр, хариуцлагагүйгээр шууд иргэдэд очиж  байв. Тиймээс энэ төрлийн байгууллагын үйл ажиллагааг сэргээх нь зүйтэй гэдэг агуулгуудыг хөндөж нийтлэлүүдээ хүргэж байлаа.

Хорин жилийн түүхтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2023 онд татан буулгасан. Засгийн газраас Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсан ч хамрах хүрээ хумигдмал, иргэд олон нийтэд бус Засгийн газрын дотоод хяналтын үүрэгтэй байж ирсэн юм.

Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүдээс олон гомдол ирсэн тул хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоог дахин бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна гэж Засгийн газраас үзжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 239 (7736)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин