С.Бямбацогт:Дулааны цахилгаан станцуудыг дуудлага худалдаагаар худалдана

2025-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 Монгол Улсын Сайд, Засгийн газрын Xэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт мэдээл өглөө. 

Тэрээр "Засгийн газар Эдийн засгийн эрх чөлөө, тусгаар тогтнолын асуудлыг анхаарч авч үзэж байгаа. Төр иргэд, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийнхээ хийж чаддаг зүйлд оролцохоо больё гэсэн бодлого барих ёстой. 

Өнөөдрийн байдлаар 100 гаруй ТӨК үйл ажиллагаа явуулж байна. Зайлшгүй байх шаардлагатай компани байна. Тэдний үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарна.  Харин оролцохгүй, иргэн, ААН, хувийн хэвшил аваад явчих компаниудыг хувьчилна. Хувьчилна гэдэг үгийг худалдана, хуйвалдана гэсэн утгаар буруу ойлгодог. Энэ бол олон нийтэд ил тод нээлттэй хувьцааг бирж дээр зарна.  Мөн дуудлага худалдаагаар худалдана. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн үг. 

Дараах төрийн өмчит компаниудыг худалдана.

  1. Монголын цахилгаан холбоо ХК
  2. Хөдөө аж ахуйн бирж
  3. Үндэсний давхар даатгал ХК
  4. Монголын хөрөнгийн бирж
  5. Шивээ овоо ХК
  6. Багануур ХК
  7. МИАТ ХК
  8. Төрийн банк зэргийг олон нийтэд нээлттэй, хөрөнгийн биржээр дамжуулж, нэмэлт хувьцаа гаргах замаар компанийн үйл ажиллагааг ил тод, хөрөнгийн чадавхыг сайжруулах зорилгоор худалдана.

Мөн "Эрдэнэс таван толгой" ХК, Эрдэнэт ТӨҮГ-ийн нэмэлт хувьцаа гаргаж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлнэ. Дулааны цахилгаан станцууд бүхий төрийн өмчит компаниудыг дуудлага худалдаагаар иргэн, ААН-үүдэд худалдана.

Ийнхүү төрийн 100 гаруй компанийн 30 гаруй нь олон нийтийн оролцоотой, нээлттэй ил тод хувьцаат компани болгож, зарим нь дуудлага худалдаагаар хувьчлагдах болно" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
1
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 8 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин