П.Дэлгэрнаранг Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан тушаалаас чөлөөллөө

2025-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг өнөөдөр /2025.12.16/ 10.00 цагт  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцлээ.

П.Дэлгэрнаран 2020 оны наймдугаар сард Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдсон бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд “П.Дэлгэрнаранг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн  Сонгуулийн ерөнхий хорооны дарга гишүүнээс чөлөөлөхийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, чөлөөллөө.

Сонгуулийн ерөнхий хорооны дараагийн даргыг сонгохын тулд хуулийн хүрээнд сонсгол явуулах ёстой. Иймд сонсголын хүн нь одоогоор тодорхойгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос  Сонгуулийн ерөнхий хорооны даргаас чөлөөлөх тухай тогтоол гаргана. Мөн дараагийн дарга томилогдох хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг орон тооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир даалгасан тогтоол гаргаж байгаа аж.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга асан П.Дэлгэрнарангийн хувьд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.  “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, 2020 оноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдон ажилласан.

Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 9 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин