Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо

2025-12-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо (ТоС)-оос жил бүр тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтээр манлайлсан байгууллагуудаа  шалгаруулдаг. 2025 онд Голомт банкны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, тогтвортой санхүүжилтийн зарчмууд, олон улсын шилдэг туршлага, стандартыг санхүүгийн системд нэвтрүүлэн хэрэгжүүлж буйг үнэлэн “Шилдэг ТоС банк” хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагналаа.

 

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хэрэгжилтийг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор Голомт банк анх 2015 онд Тогтвортой хөгжлийн бодлогоо баталж, бизнесийн үйл ажиллагааны шийдвэр гаргалт болон стратеги төлөвлөлттэйгөө уялдуулсан. 2019 оноос хойш  өнөөг хүртэл нийт 1 их наяд төгрөгийн ногоон санхүүжилтийг олгосон бөгөөд 2025 оны 3-р улирлын байдлаар нийт банкны системийн ногоон зээлийн багцын 20 орчим хувийг дангаар бүрдүүлж байна. Цаашлаад 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувийг тогтвортой, ногоон зээлийн багцаар бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа билээ.  

Голомт банк 2025 онд олон улсын зах зээлд 50 сая ам.долларын нийгмийн болон ногоон бондыг гаргаж, олон улсын хөрөнгө оруулагчдаас амжилттай санхүүжилт татсан. Одоогоор бондын эх үүсвэрийг эрчим хүч, усны хэмнэлтийг бий болгох, хог хаягдлын менежментийг сайжруулах, чулуужсан нүүрснээс цэвэр технологи уруу шилжих чиглэлээр нийт 132 аж ахуйн нэгж, иргэнд санхүүжилт олгоод байна. Үүнээс гадна 2023 оноос хойш нийт 203 сая ам.долларын ногоон эх үүсвэрийг татан төвлөрүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ийнхүү тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэн ажилласнаар Голомт банк дөрвөн жилийн дараа ТоС холбооны 2026  оны “Манлайлагч байгууллагаар”-аар дахин тодорч, шилжин явах  тугийг нэр хүндтэйгээр хүлээн авч байна. Энэ нь Голомт банкны хувьд тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд манлайлж, тогтвортой санхүүжилтийн чиглэлд гаргасан санал санаачилгаа үнэлүүлж буйгаас гадна  цаашид үлгэрлэн манлайлах томоохон үүрэг хариуцлагыг хүлээн авч буй бөгөөд 2026 онд манлайлан ажиллана.

 

Голомт банк Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжлийн эрчимжүүлэх, тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог улам бэхжүүлэхэд үлгэрлэн манлайлах болно.

Дэлхийн жишиг Монголын банк

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин