Ли Жан Хуа: “Хуулийн байгууллагаар яваад нэмэргүй. Бүгд манай талд байгаа” гэж сүрдүүлсэн

2025-12-09
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

БНХАУ-ын “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм” гэх уурхайд хөрөнгө оруулалт хийж хохирсон асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.

“Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа нь БНХАУ-д нүүрсний бизнес эрхэлдэг бөгөөд 2017 оноос Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах “Олгой булаг” ХХК-ийн “Төхөм”-ийн уурхайтай хамтын ажиллагаа эхлүүлсэн байна.

Гэвч 2021 оноос “Олгой булаг” ХХК-ийн талаас гэрээний заалтаа зөрчиж эхэлснээр талуудын маргаан эхэлсэн гэв.

Энэ талаар “Мен Дун Энержи” ХХК-ийн захирал Ли Жан Хуа “2017 онд тус компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Тухайн үед “Олгой булаг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Эрдэнэ, хувьцаа эзэмшигчээр Д.Баатар, Д.Даваадэмбэрэл, С.Гомборагчаа, Б.Батбилэг гэх хүмүүс байсан. Яагаад энэ компанитай хамтран ажиллах болсон гэвэл тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Баатар “Би Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын төрсөн дүү, надад итгэж болно” гэсэн тул би хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах шийдвэр гаргасан юм. Хоёр тал хамтран ажиллах гэрээг 2017 оны зургаадугаар сард байгуулсан. Энэ хугацаанд гэрээний дагуу хийсэн нийт хөрөнгө оруулалт 51 тэрбум төгрөгт хүрсэн. Уг хамтын ажиллагааны хүрээнд уурхайн тээвэрлэлтийн хөлсийг манай компаниас гаргаж, үр дүнд нь тус компанийн 52 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон юм.

Манай зүгээс гэрээнд заасан зарим үүргээ гүйцэтгэсэн боловч одоог хүртэл уурхайн олборлолтын ажилд оролцуулаагүй тул хуулийн байгууллагад хандсан. Уг асуудал хуулийн хүрээнд шалгагдаж байхад эсрэг талын компанийн зүгээс нэг бус удаа ажлын байранд ирж, сүрдүүлэх, хүч хэрэглэх, миний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал гаргаж байна.

Миний нэр хүндэд илт халдах болсон тул хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүйд хүрлээ. Манай компанийн зүгээс 2017-2021 оны хооронд 100 гаруй автомашин, техник, тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан шороон зам, засварын ажил зэрэг уул уурхайн чиглэлд бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө оруулсан. Мөн Монгол Улсад төлөх ёсгүй бүх татварыг төлсөн. Гэвч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан 52 хувийн хувьцааг одоог хүртэл шилжүүлээгүй байна.

Хоёр тал хамтын ажиллагаагаа эхлүүлснээс зургаан сарын дараа хамтарсан компани байгуулсан. Хамтарсан компанийн 51 хувийг миний төрсөн охин Сун Лина, “Олгой булаг” компани 44 хувийг, Ч.Чимэдсүрэн таван хувийг эзэмшиж байгаа.

Энэ гэрээний дагуу хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч оператор компанийг оруулахгүй, хамтран ажиллахгүй гэсэн боловч цар тахлын улмаас хөрөнгө оруулагч нар Монголд ирэх боломжгүй нөхцөл үүссэн юм. Улмаар “Олгой булаг” компани уурхайн олборлолтын ажлыг дангаараа зохион байгуулах болсон. Энэ үеэс тус компанийн зүгээс гэрээний заалтаа зөрчиж эхэлсэн” гэлээ.

Тухайлбал, гуравдагч талыг оруулж ирж, нүүрс борлуулах болсноор хоёр талын маргаан эхэлсэн байна. Энэ маргаанаа шийдье гэж нөгөө талтай уулзсан ч “Олгой булаг” компанийн хувьцаа эзэмшигч Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нь “Та нар казино тоглоод алдсан гэж бод. Хуулийн байгууллагаар яваад ямар ч нэмэргүй. Бүгд манай талд байгаа” гэх хариултыг өгсөн хэмээн тэрээр хэлсэн юм.

Ингээд 2021 оны арванхоёрдугаар сараас эхэлж цагдаагийн байгууллагад хохирогчоор тогтоогдож, шалгах ажиллагаа явагдаж эхэлжээ. Гэвч “Олгой булаг” компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс “Мен Дун Энержи” ХХК-ийг гэмт хэрэг үйлдэж, залилан хийсэн мэтээр хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр цацах болсон аж. Энэ хэргийг хуулийн дагуу зөв шийдүүлэх хүсэлтэй байгаагаа тэрээр илэрхийлсэн юм.

Энэ мэт асуудлууд нь цаашдаа манай улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах, гаднын компаниуд Монгол компаниудтай хамтран ажиллахаас татгалзах зэрэг сөрөг үр дагаврыг дагуулж болзошгүй байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ah duu 2 ch aimaar yumaa. uiliin ur uud haalga anduurdagguim gee biddee. yana daa huurhiis
Dd
Bugd Manai tald yaah ve? Ene a gain ard "LUU" baigaa gedgiig prokuror Ug ni bagtsaalmaar yum daa
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин