УИХ-ын дарга Н.Учралыг О.Номинчимэг гишүүн мадлав уу, хоёулаа нийлээд “хөтлөв үү”

1 цаг 11 мин
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг 2025.11.27-нд УИХ дэмжсэн. Одоо ажлын хэсэг байгуулж олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэн, хувийн хэвшил, сонирхлын бүлгүүдийн санаа бодлыг тусгаад УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлууд хийх учиртай. Ажлын хэсэг байгуулах талаар УИХ-ын дарга Н.Учрал “Тамхины тухай хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжсэний дараа ажлын хэсэг байгуулна. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.1, 37.2, 37.3-т зааснаар ажлын хэсэгт хууль санаачлагч УИХ-ын гишүүн орохгүй, энэ бол хууль шүү. Тэгэхээр уг хуулийг өргөн мэдүүлсэн 78 гишүүний хэн нь ч энэ хуулийн ажлын хэсэгт орохгүй. Үлдсэн гишүүдээс ажлын хэсэгт орж, хэн нэгэн нь ахалж олон нийтийн хэлэлцүүлэг хийгээд хуулийн төслийг батлах хуультай” гэсэн юм.

 

Ажлын хэсэг байгуулсан будилиан

 

Ажлын хэсэг байгуулсан үйл явдал маш хурдан өрнөлөө. Ингэхдээ бөөн будилаан боллоо. Тодруулбал, Тамхины тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт орох гишүүдийн нэрсийг бүлэг, нам эвсэлдээ нэгтгээд эндээс бусад намын төлөөлөлтэй УИХ-ын дарга нэгтгээд нэгдсэн ажлын хэсэг байгуулах учиртай.

Ингэхдээ дээр УИХ-ын дарга Н.Учрал ажлын хэсэгт хууль санаачлагч гишүүдийг оруулахгүй гэж мэдэгдсэн. Ингээд УИХ-ын даргын захирамжаар Тамхины хяналтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг 2025.12.04-нд байгуулж, ахлагчаар Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Д.Бум-Очир, Б.Жаргалан, А.Ундраа, Л.Энхнасан нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Эндээс УИХ-ын дарга дэгийн хууль тайлбарлаад ажлын хэсэгт хуулийн төсөл санаачлагч гишүүдийг оруулахгүй гэж байхад яагаад Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Л.Энхнасан нар ороод ирэв гэдэг асуулт гарч ирнэ. Гэтэл ажлын хэсгийн захирамжид УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 74 гишүүний 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулав гэж УИХ-ын дарга Н.Учрал захирамж үйлдсэн байгаа юм. Энд хэн нь заль гаргасан бэ. Анх өргөн барьсан 78 гишүүнээсээ Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Л.Энхнасан нарыг хасч байгаад Ажлын хэсэг рүү оруулаад ирж байгаа юм. Энэ гурван гишүүн хуулийн ажлын хэсэгт орохоор улайрч байгаа нь О.Номинчимэг гишүүний Тамхины хуулийн хувилбарыг түрэн батлуулах санаархал явж байна гэж хардах эрхтэй. УИХ-ын гишүүн Л.Энхнасан ХҮН-аас ажлын хэсэг орсон байна. Янжуур тамхи импортлогч “Волтам” компанийн ТУЗ-д ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн С.Санасэр байдаг юм билээ. Л.Энхнасан гишүүний хувьд мөн л өргөн мэдүүлсэн 78 гишүүний нэг байсан. Худлаа гэхнээ хууль санаачлагч О.Номинчимэгийн цахим хуудаснаа бүгдийнх нь зургийг өрөөд оруулчихсан байгаа. Тэр цаг хугацаа нь 2025.11.24 юм шүү дээ. Гэтэл УИХ-ын захирамжид 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн гэж тусгаад О.Номинчимэг нарын 74 гишүүний санаачилсан болгож зальдаж оруулж ирсэн байна. Хэн нь хэнийгээ мадлаад байна аа.

 

Хуулийн төслийг  хэлэлцэх үеийн гишүүдийн үг, саналын цаад утга юу вэ

 

 Хэд хэдэн гишүүнийг асуулт асууж, үг хэлэхэд УИХ-ын дарга Н.Учрал “Та хууль санаачлагч биз дээ. Яагаад дэг зөрчиж асуулт асуугаад байна. Бусад өргөн бариагүй гишүүд үгээ хэлж, санал бодлоо илэрхийлэх цагаас битгий хасаарай” гэж анхааруулаад үг хэлүүлсэн байсан. Гэтэл өөрийнх нь байгуулсан Ажлын хэсэгт хууль санаачилсан гурван гишүүн ороод ирлээ. Ингэж болдог юм уу хууль санаачлагчид аа. Бусад хуулиудыг ч ингэж баталдаг юм биш биз гэсэн хардлага төрж байгаагаа хэлье.

Хуулийн төслийн хүрээнд өөр өөрсдийн лоббитой цөөнгүй гишүүд байгаа шүү. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан “Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Өнгөрсөн парламентын гишүүд мөн хэлэлцэх гээд чадаагүй. Бид цаашдаа тамхидалтыг бууруулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын санд тамхидалтыг бууруулах эмчилгээний зардлыг тусгаж өгөхөөр хуулийн төсөлд заасан. Эмчилгээний эх үүсвэрийг нэмэгдүүлэхгүйгээр үр дүн гарахгүй” гэж мэдэгдсэн. Т.Мөнхсайханы Хан-Уул дүүрэгт байгуулсан Сэтгэц-нийгмийн сэргээн засах төвд архины хамааралтай хүмүүсийг эмчилж байгаа асуудлын төсөв хаанаас гардаг бол. Дахиад тамхинаас гаргана гээд төсвөөс мөнгө “тонох” тухай яриад байгаа юм биш биз.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу бүхэл бүтэн өргөн барилцаагүй 48 гишүүнээс ажлын хэсэг бүрдүүлж болсонгүй юу. УИХ-ын дарга залуу хүн гэж итгэж байтал 7 хоногийн дотор хуулийн ажлын хэсэг байгуулахад ийнхүү холион бантан хутгачихлаа. УИХ-ын индэр дээрээс ард түмнийхээ талд мэт чин шударгын талаар ярьж, “хэрэгжихгүй хууль батлахгүй шүү” гэж зандарч суусан атлаа О.Номинчимэгийн нэмэлт, өөрчлөлт гэх авлига, хууль бус наймааг үүсгэх хуулийн төслийг зүтгүүлэхээр хүч өгчихлөө. Тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг батлуулахаар улайрч байгаа гишүүд бүхий ажлын хэсгийг ийм утгагүй байгуулчихсанд ёстой мэл гайхаж байна. Олон нийт хэрсүү болсон шүү. Ийнхүү лоббид автсан гишүүдэд ая тал засч, энэ янзаар булхайтай хууль баталсаар байвал УИХ-ын дарга Та өөрөө үнэ цэнээ алдаж дуусна. Эсвэл индэр дээрээс буугаад УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн “аманд багтаж” ажлын хэсэг байгуулав уу. Ямар сайндаа л О.Номинчимэг гишүүн “Н.Учралтай тохирсон” гэчихсэн хээв нэг гүйж явна гэнэ лээ. Тохироогоор ард түмнээрээ тохуурхаж хууль баталдаг замнал засрах нь байтугай завхарсаар л байгаа юм байна даа.

 

Хууль санаачлагч яагаад цахим хуудастаа 78 гишүүн дэмжсэн, Ажлын хэсэгт 74 гишүүн болгож 10 хоногийн дотор өөрчлөв

 

Ичгүүртэй явдал нь УИХ-ын гишүүн О.Номинчимэг өөрийн цахим хуудастаа 2025.11.24-нд “УИХ-ын 78 гишүүн нэгдэн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээр хуваарьт орсон. Монгол хүний эрүүл мэндийн төлөө нэг өдрийг ч алдалгүй, хамтдаа үргэлжлүүлэн хичээцгээе” гээд 78 гишүүнийхээ зурагтай хамт хавсарган оруулсан байдаг. Гэтэл энэ постноос 10 хүрэхгүй хоногийн дотор гурван гишүүнийг хууль санаачлагчаас нь нэрийг нь татуулж, 74 гишүүн санаачилсан болгож, ажлын хэсэг рүү оруулаад ирлээ. Ийм мэх бусад хууль дээр бас хэрэглэдэг үү. Тийм бол Монголд хууль ч байгаад хэрэггүй, тэр чигтээ хуулийн хулгай явагддаг юм байна. Ямартай ч УИХ-ын дарга хүний эрүүл мэндэд хамгаас хортой янжуурыг дэмжигч О.Номинчимэгтэй “хөтлөлцөөд” гүйх нь үү харж байя даа.

 

РЕДАКЦЫН БУС НИЙТЛЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 230 (7727)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна

Оюу толгойн зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий ордыг ашиглахаар 2

1 цаг 6 мин
УИХ-ын дарга Н.Учралыг О.Номинчимэг гишүүн мадлав уу, хоёулаа нийлээд “хөтлөв үү”

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг

1 цаг 11 мин
“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”

Сүүлийн үед гаалийн байгууллагатай холбоотой ноцтой мэдээллүүд дахин гарах болов. Угтаа, гаалийн ажил

1 цаг 11 мин
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн “асуудал”-ыг хууль хяналт, олон улсын байгууллагууд анхаараад эхэлжээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг “...УИХ-ын эмэгтэй гишүүдэд дарамт үзүүлсэн” гэх мэдээлэл цахим орчинд түгээд хэд хонов

1 цаг 11 мин
Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

2025-12-05
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог

Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх.

2025-12-05
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Говийн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулсан би

2025-12-05
Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг х

2025-12-05
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, тус

2025-12-05