Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна

1 цаг 6 мин
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.БАЯР

 

Оюу толгойн зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий ордыг ашиглахаар 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улсын Засгийн газар, ИБУИНВУ-ын Лондон хотод бүртгэлтэй “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компани, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, Канадын Юкон мужид бүртгэлтэй “Айвенхоу Майнз Лимитед” нарын байгуулсан 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэлх 16 жилийн туршид Монгол Улс энэхүү төслөөс ашиг олоогүй байна. Зөвхөн өр л “олборлож” иржээ. Тиймээс Монголын ард түмэн уг гэрээг шүүмжлэлтэй ханддаг. Гэсэн ч, хөрөнгө оруулагч тал ч, Засгийн газар ч энэ хугацаанд хүссэнээр нь болгодоггүй юм.

Гэхдээ, өнөөдөр УИХ-аас Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Түр хороог байгуулаад байна. Түр хорооноос энэ сарын 8-12-ны өдрүүдэд нээлттэй сонсгол хийхээр товлосон.

Үүнээс гадна, Ерөнхий сайдын захирамжаар Оюутолгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчидтай “ярилцаж” байна.

Түүнчлэн, Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн татварын маргаан Лондоны арбитрын шүүхээр хэлэлцэх цаг тулаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Оюу толгойн асуудал олон шугамаар, зэрэг зэрэг яригдаж, хэлэлцэгдэж, шүүгдэж байна.

Тиймээс “Эдгээрээс ямар нэг өөрчлөлт, эсвэл тодорхой шийдвэр гарах байх” гэсэн хүлээлт нийгэмд үүсжээ.

Мөн, эдгээрээс мэдээллийн хувьд нээлттэй байгаа нь мэдээж УИХ-ын Түр хорооны сонсгол байна. Сонсголд одоогоор гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 сайд, 40 орчим УИХ-ын гишүүн, мөн яамд, төрийн байгууллагуудын албан хаагчид гээд Оюу толгойн төслийн шийдвэр, хэрэгжилтэд оролцсон 300 хүнийг гэрчээр дууджээ. 

Тиймээс энэ сонсголоор Оюу толгойн төслийн үүх түүх ч их яригдах бололтой.

Ер нь бол, уг төслийг 2009 онд УИХ баталсан ч яригдаж, боловсруулж, зүтгүүлж эхэлсэн нь 2007-2008 он байдаг. Ерөнхий сайд М.Энхболдоос С.Баяр руу дамжсан төсөл юм. Ерөнхий сайд С.Баяр Оюу толгойн гэрээг хийхийн тулд 2008 оны УИХ-ын сонгуульд ялагдсан АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж байж уг төслийг УИХ руу барьж орсон.

Ингэхийн зэрэгцээ тухайн үед эхлээд Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржоор “сольсон” юм. Цагийн уртад тодорч буйгаар Ерөнхийлөгч Н.Энхбаяр Оюу толгойн гэрээг Монголд ашигтай байх ёстой гэдэг суурьтай байжээ.

Дэлхийн улс орнуудын удирдагч нартай холбоотой нууц далд мэдээллийг ил болгодог гэдгээрээ алдартай Жулиан Ассанж, түүний үүсгэн байгуулсан www.wikileaks.org сайтад 2011 оны үед Монгол Улстай холбоотой баримт олноороо нийтлэгдсэн. Тодруулбал, АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтон болон зарим ажилтны эх орон руугаа бичиж байсан захидал, мэдээлэл байсан юм. Тус сайтад нийтлэгдсэн баримтуудаас үзэхэд, АНУ-ын Элчин сайд 2006-2009 онд хамгийн идэвхтэйгээр нууц мэдээлэл бичиж байжээ. Гэхдээ тэнд Марк Минтоны 2009 оны гуравдугаар сарын 30-нд бичсэн нэгэн захидал тодорхой нийтлэгдсэн байна. Энэ захиа нь Оюу толгойн гэрээнээс хойш болж өнгөрсөн олон үйл явдлуудын тайлал тайлбар болохоор байсныг онцлох хэрэгтэй. Уг захидалд “Гуравдугаар сарын 2-нд Монгол Улсын ҮАБЗ-өөс Монголын өмнөд говийн бүсэд удаан хугацаагаар хойшлуулсан Оюу толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахаар 2:1 санал өгсөн. Хэд хэдэн эх сурвалжаас үзвэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нар Ерөнхийлөгч Н.Энхбаярын эсрэг санал илэрхийлсэн байна. Уг санал асуулгыг сайд нарын танхимаас нэн даруй баталж, гуравдугаар сарын 4-нд гэрээг Парламент руу илгээсэн. Зөвшилцлийн дагуу бэлтгэгдсэн парламент гэрээний нөхцөлийг хүчтэй мэтгэлцээний дүнд батална гэж ажиглагчид найдаж байв” гэх буюу  “Ерөнхийлөгч Н.Энхбаяр нэг жилийн өмнөхтэй адил Оюу толгойн асуудлаарх маргаанд ҮАБЗ-д давамгайлж чадахгүй байгаагаас харахад түүний танхим дахь улс төрийн дотоод сул тал нь нэмэгдэж байгааг харж болно”, “Хэрвээ Монгол Улс Оюутолгойн 51 хувийг эзэмшихгүй бол энэ гэрээг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч, төлөөлөгчдийн хамт илэрхийлснээр ажиглагчдыг ихээхэн гайхшруулсан юм”, “…Ерөнхийлөгчийн зүгээс … Засгийн газар болон хэлэлцээрт оролцсон хүмүүс 51 хувийг авалгүйгээр Монголын баялгийг зарсан гэдэг цочирдуулсан мэдээллийг зарлана хэмээн мэдэгдсэн байна. 2007 оны зун АН-ын эвсэл Ерөнхийлөгчийн эсрэг хатуу ширүүн дайралтуудыг хийв. Ингэсэн ч Ерөнхийлөгч 2007 оны есдүгээр сард Монгол Улс 51 хувийг авах ёстой гэж шаардаж, эс бөгөөс гэрээнд хориг тавихаа мэдэгдсэн”, “2007 онд Баяр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа Оюу толгойн гэрээг шийдвэрлэх тухай зарласан. 2008 оны сонгуулиар МАХН олон санал авч С.Баярт эвслийн Засгийн газар байгуулах боломжийг олгосон”, “Гуравдугаар сарын 2-нд уг асуудал ҮАБЗ-ийн шийдвэрлэх хурлаар оров. Уг хурал хаалттай болсон ч ҮАБЗ-ийн ажлын алба, санал өгөх эрхтэй гурван гишүүн, УИХ-ын гадаад бодлого хариуцсан байнгын хорооны дарга, АН-ын гишүүн З.Энхболд оролцсон. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч Н.Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Н.Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Н.Энхбаярын талд гараагүй” гэж бичсэнийг тогтож уншвал олон зүйлийн учиг тайлагдах болно.

Ингэж “ҮАБЗ-ийн хурал дээр “Монгол Улсын Засгийн газар 51 хувийг эзэмших ёстой” гэж зүтгэсэн Ерөн­хийлөгч Н.Энхбаярыг 2009 оны тавдугаар 24-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар унагасан. Ц.Элбэгдорж Ерөнхий¬лөгч болонгуутаа С.Баярын Засгийн газар 2009 оны аравдугаар 6-нд гэрээ байгуулсан. Улмаар, 2010 оноос хойш Н.Энхбаярыг элдэв хэрэгт холбогдуулан шалгаж, 2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд цагдаа хүчний байгууллагын өргөн бүрэл¬дэ¬хүүнтэйгээр баривч¬лан саатуулж, ял оноосон.

Оюу толгойн гэрээг хамтарч хий­сэн эрх баригчид 2012 оноос хойш болсон УИХ-ын хоёр удаагийн, Ерөнхийлөгчийн хоёр удаагийн нийтдээ дөрвөн сонгуульд Н.Энхбаярыг оруулахгүй хориг хаалт тавьсан. Ерөөс, Н.Энхбаярыг улстөрөөс хол байлгах энэ зуур С.Баярын байшин, хүүхдүүдийнх нь офшор данс, С.Баярцогтын Швейцарийн банкин дахь хэдэн саяар хэмжигдэх ам.доллар гээд олон асуудал яригдаж ил болсоор сүүлдээ шүүхээр хүртэл орсон.

Харин Н.Энхбаярыг унагаж байгаад гаргаж ирсэн Ц.Элбэгдоржийн үед Оюу толгойн гэрээ гаднынханд ашигтай, монголчуудад ашиггүй хийгдсэн нь өөрөө баримт. Одоо Ц.Элбэгдорж Монголд ирэхгүй байгаа ба түүнтэй холбоотой зарим таагүй гэхэд багадах мэдээлэл гадаадын хэвлэлд гараад байгаа билээ. Тодруулбал, хүүхдийн хүчирхийлэгч Эпштейнээр дамжуулан Израилийн ерөнхий сайд асан Эхуд Барак нартай ажиллаж байсан баримт материалууд нь гадаадын хэвлэлд гарсан.

Жеффри Эпштейн бол хүүхэд хүчирхийллийн хэргээр ял сонссон этгээд юм. Үүний зэрэгцээ улстөрчдийг санхүүжүүлэгч, тагнуулч байсан гэгддэг зартай нэгэн.  Эпштейнтэй Израилийн ерөнхий сайд асан Эхуд Баракийн  холбогдож байсан цахим шуудангийн харилцаа задарч, олон мянган хувийн зураг, захидал шуудан ил болсон байна. Энэ дунд  тэд Монголтой холбоо тогтоож, тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзалтууд хийсэн тухай мэдээлал байжээ. Үүнд хийсэн анализ нийтлэлийг www.dropsitenews хэвлэжээ. Үүнээс, зөвхөн Монголд холбогдох хэсгийг нь онцолж харахад ихээхэн сонирхолтой дүр зураг үүссэн. Тодруулбал, IPI буюу Олон улсын энхтайвны институт гэсэн байгууллагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөгчдийн баг гаргасан. Энэ багт гадаад дотоодын экспертүүд багтсан. Зөвлөхүүд цалинтай. Үүгээр тогтохгүй Жеффри Эпштейн, Эхуд Барак нарын шууд нөлөө үг бүтцэд тусаж байсан байж болзошгүй аж. 2013 оны дөрөвдүгээр сард Израилийн Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайд асан Эхуд Барак Монголд айлчилсан байна. Ингэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон батлан хамгаалахын өндөр албан тушаалтнуудтай уулзсан гэжээ. Айлчлалын хөтөлбөрт дурдсанаар, 2013 оны дөрөвдүгээр сарын 27-нд Барак Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нартай тус тус уулзжээ. Баракийн хүсэлтээр Израилийн төрийн өмчит “Israel Weapon Industries” компанийн гүйцэтгэх захирлаас хайрцаг дээр нь “Найрсаг нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг үнэлсний илэрхийлэл болгож дурсгав” гэж бичсэн“Жерико” загварын гар бууг Ц.Энхтүвшинд бэлэглэсэн байна.  Мөн, 2013 оны арванхоёрдугаар сард IPI байгууллагаас Монголын эрх баригчдад “Монгол Улсын Ерөнхийлөгчид зөвлөх хорооны гэрээ” нэртэй баримт бичгийг явуулжээ. Норвегийн “Dagens Næringsliv” сонины 2020 оны мөрдөн шалгах сурвалжилгад дурдсанаар, тус гэрээнд энэ бүтцийн гишүүн зөвлөх бүрд 100 мянган ам.долларын төлбөр олгохоор заасан байжээ.

И-мейлүүдэд Ц.Элбэгдоржийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн хамт Нью-Йорк дахь гэртээ урьж, дайлсан. Л.Пүрэвсүрэн дараа нь Баракийн эхнэрт захидал бичиж, “Израилд удахгүй айлчилна” гэж мэдэгдсэн зэрэг зүйлс ч байна.

Хамгийн гол нь энэ хүрээнд Израилийн тал Монголын цахим хяналтыг "шинэчлэх" төлөвлөгөөг зуржээ. Үүгээр, мэдээлэл дамжуулах, харилцаа холбоог чагнаж, тагнах хүний байршлыг хянах боломжтой нисгэгчгүй онгоц, "хөдөлгөөнт үүрэн холбооны хяналтын систем" зэрэг тагнуулын сүлжээг бий болгохоор төлөвлөжээ. XXI зууны тагнуулын технологид нэмэлтээр Израйль нь танк эсэргүүцэх пуужин, өндөр нарийвчлалтай их буу, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг хуучны хэдий ч сайхан зүйлсийг Монголд санал болгосон тухай мэдээлэл задраад байна. Угаасаа “Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монголын тагнуулын байгууллагын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл дэлхийтэй хөл нийлсэн” гэдэг магтаал, саймшрал хэдэн жилийн туршид яригдаж байгаа юм.

Хүүхдийн хүчирхийлэгч Эпштейн шоронд хоригдож, улмаар шоронд амиа хорлосон. Түүнтэй холбогдож, үйлчилгээг нь авч байсан улстөрчид, нөлөө бүхий хүмүүс эхнээсээ баларч байгаагийн нэг жишээ нь Английн хун тайж. Мөн өнөөдөр АНУ-ын улс төрийг хамгийн хурц сэдэв нь Эпштейний файлуудыг ил болгох хууль гэх мэт олныг дурдаж болно.  Харин манай төрийн тэргүүн байсан хүн бүрэн эрхийн хугацаандаа дэлхийн хамгийн үл бүтэх энэ этгээдтэй холбогдсон  асуудал нь хаа хүрч, юу дагуулах нь одоогоор тодорхойгүй байдалтай байна.

Оюу толгойн гэрээ Монголд ашиггүй нөхцөлөөр  байгуулагдсан. Улмаар, Монгол Улс хэзээ Оюу толгойгоос ашиг хүртэх нь ч тодорхойгүй үлдсэн. Судлаач, шинжээчдийн үзсэнээр Монгол Улс 34 хувийн хувьцаа эзэмших байдлаар ашиг хүртэх, наад зах нь хөрөнгө оруулагчидтай тохиролцоод явахад ч хүндрэлтэй. Том, жижиг асуудал бүр дээр үл ойлголцол үүснэ. Тиймээс Монгол Улс Оюу толгойн төсөл дэх  хөрөнгө оруулалтын 34 хувиас татгалзаж, уг төсөлтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь ашиг хүртэх цаг хугацаа наашилж, бодит орлого олно гэж шинжээч, судлаачид үзэж байгааг анхаарахгүй өнгөрч боломгүй санагдана.

 Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь үндэстэн дамжсан нэр хүнд бүхий компани тухайн орны Засгийн газар хоорондын хамтран хөрөнгө оруулж нийт нөөц баялгийг олборлон ашиглаж борлуулан хамтын хяналтын үндсэн дээр цэвэр ашгаа талууд хуваан хүртэх үйл ажиллагаа юм. Ийм гэрээгээр гүйцэтгэгч нь хайгуултай холбоотой бүх эрсдэлээс гадна хөгжил дэвшил, бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, борлуулалтын бүх зардлыг бүрэн хэмжээгээр хариуцан талууд олох ашгийг тодорхой хувь хэмжээгээр харилцан хүртдэг Концессийн гэрээний хэлбэр юм. Энэ нь манай улсад ямарч эрсдэл байхгүй, бид өөрт ногдох цэвэр ашгаа шууд хүртэнэ гэсэн үг. Ерөнхийдөө, дэлхий дээр ашигт малтмалаа хамгийн үр дүнтэйгээр ашиглах хувилбар нь бүтээгдэхүүн хуваах зарчим байдаг. Хөрш Хятад улс л 2000-аад оны үед гэхэд Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хуулиа баталсан. Харин Орос улс 1995 оноос ийм хууль баталж мөрдөх болсон. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ашигт малтмалаа ашиглаж байгаа Ази, Африк, Латин Америк, Европын олон улс орнууд байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхай, газрын тос, байгалийн хийн болон машины үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмыг хэрэглэж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 1966 онд Индонез улсад үзэглэж, Засгийн газар нь 50 хувийг нь эзэмшиж байсан. Харин өнөөдөр Хятад, Индонез, Хойд Солонгос, Филиппин, Судан, Ливи, Оман, Катар, Энэтхэг, Бахрейн, Бразил, Малайз, Египет, Бангладеш, АНУ, Канад, Голланд, Англи, Ирак, Чили, Аргентин, Перу, ОХУ, Нигер зэрэг улс орнууд ийм хэлбэрээр гэрээ байгуулж ажилладаг байна. Тэгэхлээр Монгол Улс энэ зарчмаар ганц Оюу толгой гэлтгүй бусад ашигт малтмалын ордуудад ч ашиг хүртэхийн тулд хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатай. Өнөөдөр Тавантолгойн орд л гэхэд төрийн нэртэй, тэнд ажиллаж байгаа албан тушаалтнуудыг идэш ууш болж, нүүрсний хулгайн уурхай болоод байгаа юм. Тиймээс тус ордыг ч Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр эргэлтэд оруулах цаг нь болсон. Өөрөөр хэлбэл, Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц гарц нь энэ болж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 230 (7727)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна

Оюу толгойн зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий ордыг ашиглахаар 2

1 цаг 6 мин
УИХ-ын дарга Н.Учралыг О.Номинчимэг гишүүн мадлав уу, хоёулаа нийлээд “хөтлөв үү”

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг

1 цаг 11 мин
“…Ерөнхий сайд гаалийн цагдаа нарын байгуулсан мафийн сүлжээтэй улам нарийн танилцах хэрэгтэй”

Сүүлийн үед гаалийн байгууллагатай холбоотой ноцтой мэдээллүүд дахин гарах болов. Угтаа, гаалийн ажил

1 цаг 11 мин
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн “асуудал”-ыг хууль хяналт, олон улсын байгууллагууд анхаараад эхэлжээ

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийг “...УИХ-ын эмэгтэй гишүүдэд дарамт үзүүлсэн” гэх мэдээлэл цахим орчинд түгээд хэд хонов

1 цаг 11 мин
Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

Дахин төлөвлөлтийн хохирогчид Сэлбэ дэдээр үргэлжилсээр...

2025-12-05
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цус ойртолт хавдрын суурь болдог

Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх.

2025-12-05
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Говийн бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

МАН-ын 31 дүгээр Их хурлаас Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн 597 гишүүнтэйгээр байгуулсан би

2025-12-05
Гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг х

2025-12-05
Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой

УИХ-ын 62 дугаар тогтоолоор “Оюу толгой” төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, тус

2025-12-05