Ж.Золжаргал: Монгол Улс байгалийн баялгаа бартерддаг байж болохгүй

2025-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намаас гарч буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр "Өмнөх Засгийн газрыг огцруулахад би гарын үсгээ зурсан. Түүнээс хойш нэлээн зүйл болсон. Үндсэндээ зун шийдвэрээ гаргаад, намын гишүүнчлэлээс татгалзсан байгаа. Сүүлд УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулах гээд нам, эвслүүдээс нэр авч байсан. Миний бие бие даагчаар бүртгүүлсэн.  Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол чөлөөт нийгмийн л асуудал. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газар маш дэлгэмэл том болсон. Парламент нь нэгдээд нэг Засгийн газар байгуулсан. Ингэж болохгүй.

Миний эгдүүг хамгийн их хүргэсэн зүйл бол Биржийн хуулийг дагаж бартерийн асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын нөөц баялгаа бартер ашигладаг зүйл руу явж болзошгүй юм байна. Цаг нь болсон байна гэж үзээд, залуучуудын хөдөлгөөний үеэр Засгийн газрыг огцруулах гарын үсэг зурсан. Түүнээс хойш засаг, төрийг цомхон байлгах тал дээр үзэл баримтлал зөрж байгаа учраас "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн. Одоо ажилдаа анхаараад л явж байна" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

2 цаг 8 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин