Н.Учрал: УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх нь МАН-ын шийдэх асуудал

2025-11-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар мэдээлэл хийлээ. Н.Учралын мэдээллийг тоймлон хүргэж байна. 

- Их хурлын 2255 төлөөлөгчийн саналыг үндсэн дүрэмдээ тусгаж өгсөн. 

- Бага хурлыг анх удаа 40 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдсэн бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

- Удирдах зөвлөлийн 39 гишүүн, орон тооны таван Нарийн бичгийн дарга, орон тооны бус гурван Нарийн бичгийн дарга тус тус сонголоо. 

- Намын санхүүжилтийг ил болгож, бүх түвшинд авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүдийнхээ оролцоог нэмэгдүүлж, сахилга хариуцлагыг нэмэгдүүлж ажиллана. Удахгүй Удирдах зөвлөлийн дэргэд Намын санхүүжилтийн ил тод байдлыг хариуцсан хороо байгуулна. 

- Удирдах зөвлөлд тодорхой албан тушаалтнууд квотоороо багтдаг. Жишээ нь, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дарга, намын дэргэдэх ТББ-ын Ерөнхийлөгч нар гэх мэт. МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн Х.Булгантуяа. Тийм учраас Х.Булгантуяа МАН-ын Удирдах зөвлөлд орж ирсэн. СДМЭХ чуулганаа зохион байгуулж, шинэ Ерөнхийлөгч сонговол тэр хүн нь Х.Булгантуяагийн оронд МАН-ын удирдах зөвлөлд орж ирнэ. 

- Төсөв дөнгөж батлагдсан энэ цаг үед Засгийн газраа тогтвортой байлгах нь чухал. Намын асуудал бол намын асуудал. Харин Засгийн газар бол тусдаа асуудал. Тэгэхээр би Тэргүүн шадар сайдаар ажиллаж байгаагын хувьд Засгийн газрынхаа тогтвортой байдлыг хангаж, хамгаалж, бас хяналт тавьж ажиллана. 

- УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх нь МАН-ын Удирдах зөвлөлийн шийдэх асуудал. 

- Хяналтын ерөнхий хороо шинэчлэгдэж, анхны хурлаа хийсэн. Хяналтын ерөнхий хороог маш олон ажил хүлээж байгаа. Жишээ нь, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг намаас хөөсөн гэх асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор дахиж хэлэлцэх шаардлагатай болж байна гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин