Х.Тэмүүжин: УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга нь парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой

2025-11-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, өнөөдөр /11.17/ мэдээлэл хийлээ.  Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Түүнчлэн хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг тус тус хэлэлцсэн байна.

АН-ын дарга,  бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Агуулгын хувьд УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй тухай буюу УИХ-ын дарга тухайн намынхаа гишүүнээс түдгэлздэг байх тухай олон улсын парламентын жишгийн хүрээнд хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэг асуудлыг хэлэлцлээ. Ардчилсан нам хамтарсан Засагт орохгүй гэдэг байр сууриа би удаа дараа илэрхийлж байсан. Намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэдэг олон улсын жишгийг дагья гэж байгаа нь ч үүнтэй адилхан. Хуулийн төсөл дээр хоёр утга бий. Парламентын дарга намын дарга төдий бус намын гишүүн биш байх асуудлыг ч мөн тусгасан байгаа. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонссон. Түүнчлэн энэ долоо хоногийн баасан гаригт буюу Монгол бахархлын өдрөөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдана. Энэ хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн өөрчлөлтийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:  -Сүүлийн нэг сарын хугацаанд Монголд өрнөсөн үйл явдалд татагдаж ороогүй төрийн байгууллага үлдээгүй байх. Үүнд хамгийн их хохирол амссан нь парламентын байгууллага байх шиг байна. УИХ-ыг нэг намын талбар болгохгүйн тулд намын дарга, парламентын спикерээс түдгэлздэг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээс харж болно. Намын дарга парламентын толгойд сууж болохгүй. Намын дарга давхар дээлтэй байж болдоггүй олон улсын жишгийг бид дагах ёстой. УИХ, улс төр дагаж савалдаг байхгүйн тулд олон улсын туршлагыг барьж явах ёстой. Энэ утгаараа намын дарга, УИХ-ын спикерээс түдгэлзэх ёстой гэсэн хуулийн төсөл санаачилж, өнөөдөр намын бүлэгт танилцуулж дэмжлэг авлаа. Та бүхэн санаж байгаа бол Д.Амарбаясгалан гэдэг хүн МАН-ын даргад өрсөлдөж байхад, Ардчилсан нам УИХ-ын дарга хүн, намын дарга болж болохгүй, давхар дээлээ тайлаад намын даргад өрсөлдөх ёстой гэдэг зарчмын шаардлага тавьж байсан. Энэ бол Үндсэн хуульд нөлөөлөх хэмжээний асуудал биш. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай л асуудал. Бид даргыг шүтдэг сэтгэлгээнээсээ салаагүй байсан учраас УИХ-ын спикерийг УИХ-ын дарга гэж өргөмжилсөн. Бид парламентын засаглалтай улс л юм бол үүнийг халж, олон улсын жишгээр мөн чанараар нь парламентыг бий болгох ёстой. Голч, төвч байр сууриас парламентын хурлыг удирддаг хүн хэрэгтэй. Иймээс толгой дээр нь нэг намын дарга гарч суух биш, олон намын даргыг мэтгэлцүүлдэг байх ёстой юм. Нэг намын дарга парламентын спикер болбол парламентын ардчилал үгүй болно гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 13 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин