Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан боллоо

2025-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.11.12)-ийн хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг баталж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, технологийн санал боловсруулах Ажлын хэсэг байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалнуудаас бүрдсэн уг Ажлын хэсэг саналаа 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагад танилцуулах юм.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлсон захиалгыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, түүнийг үндэслэн сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлсэн технологийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан байгуулдаг.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Улсын Их Хурал, Ерөнхийлөгч болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг Улсын Их Хурлын шийдвэрээр хэрэглэж байгаа. 2012 оноос хойш хэрэглэж байгаа санал тоолох төхөөрөмж анхны өртгөө бүрэн нөхсөн, шинэчлэх шаардлагатай талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагууд 2018, 2022 онд гаргасан. Сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлсэн технологийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэснээр гурван мянган санал тоолох төхөөрөмж шаардлагатай байгаагаас 2023 онд 507 төхөөрөмжөөр нөхөн бүрдүүлэлт хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмжийн нөхөн бүрдүүлэлтийг бүрэн хийх шаардлагатай талаар холбогдох баримтыг Сонгуулийн ерөнхий хороо холбогдох яам, Улсын Их Хуралд хүргүүлээд байна гэж СЕХ-ноо мэдээллээ. 

 

Эх сурвалж: polit.mn 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин