Ч.Ганхуяг: Аймгийн хэмжээнд өвсний нөөцийн 80 орчим хувийг бүрдүүлсэн

2025-11-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга Ч.Ганхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай аймгийн хувьд зуншлага боломжийн байсан. Ялангуяа говийн сумдууд эрт ногоо идсэн газрын гарц сайн гарсан. Наймдугаар сард хур бороо бага байсантай холбоотой ногоо хатаж сөл эрт тасарсан. Арваннэгдүгээр сарын 5-6-ны үед орсон цасны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал нэлээн хүндэрч эхэлж байна. Зарим сумдад 20 см хүртэл зузаантай цас орж, зарим газарт гуу жалгандаа 0-40 см хүртэл хунгарласан. Аймгийн хэмжээнд өвсний нөөцийг 80 орчим хувьтай, тэжээлийн нөөц 50 орчим хувьтай бэлтгэж байна. 


-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд аймгийн хэмжээнд малаа эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ямар түвшинд явж байна вэ?
-Аймгийн хэмжээнд 2025 оны эхэнд 5.1 сая толгой мал тоолуулсан. Мөн 1.8 сая төл хүлээж авсан. Өвлийг эрсдэл багатай давахын тулд дөрвөн сая орчим толгой малыг өвөлжүүлэх бодлого барьж ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 1.3 сая орчим толгой малыг худалдан борлуулж, 300 гаруй мянган толгой малыг дотоодын хүнсэнд хэрэглэх төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар  800 орчим толгой малыг хүнсэнд болон зах зээлд борлуулж, эдийн засгийн эргэлтэд оруулсан. Цас орж өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан малчид малаа худалдах, мах бэлтгэх ажил идэвхжиж байна. Энэ жилийн хувьд мал махны үнэ боломжийн байгаа. Арвайхээр, Хархорин, Баян-Өндөр, Баянгол, Уянга суманд мал нядлах, боловсруулах үйлдвэр, цехүүд  ажиллаж байна. 


-Аймгийн хэмжээнд хэчнээн малчин өрх бусад аймаг руу отор нүүдэл хийх төлөвтэй байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Булган аймагт 120 гаруй малчин өрх отор нүүдэл хийхээр тоо судалгаа гарсан.  Харин аймаг дотроо 100 орчим айл өрх бусад сумд руу отор нүүдэл хийхээр мэдээлэл өгсөн байна. Цаашид отор нүүдэл хийх малчин айл өрх нэмэгдэхээр байгаа. Цаг агаарын байдал хүндэрсэн үед отор нүүдэл хийж яваа малчдад төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг аймаг, сумдын хооронд харилцан тохиролцоод явах болов уу. 


-Танай аймгийн хувьд бэлчээрийн даацын түвшин ямар байна вэ. Энэ асуудал дээр хэрхэн анхаарч, ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?
-Бэлчээрийн даац 2-5 дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарсан. Тиймээс малын тоо толгойг бэлчээрт нийцүүлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд малыг чанаржуулах,  нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх, бүс нутагтаа зохицсон малыг өсгөх тал дээр бодлого баримталж ажиллаж байгаа. 
Манай аймгийн хувьд зарим аймаг, бүсүүд шиг эрчимжсэн аж ахуй хөгжүүлээд явах  боломж бага. Цэвэр бэлчээрийн мал аж ахуйд суурилсан. Цаашид малын тэжээлийг их хэмжээгээр тарьж, хагас эрчимжсэн малыг өсгөн үржүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Тиймээс аймгийн хэмжээнд гол баримталж байгаа зүйл нь малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ жил малын тэжээл тариалалтыг нэмэгдүүлэх зорилт тодорхой түвшинд хангагдаад явж байна.  


-Аймгийн хэмжээнд хэчнээн хөдөө аж ахуйн хоршоо үйл ажиллагаа явуулдаг вэ?
-“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд 625 хоршоо шинээр байгуулагдсан. Аймгийн хэмжээнд 833 малчны хөдөө аж ахуйн хоршоо үйл ажиллагаа явуулж байна. Арилжааны Хас банк, Хаан банк, Төрийн банкаас 49.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 277 хоршоо авсан. Энэ 277 хоршоонд 1400 орчим малчин өрх хамрагдсан.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 214 (7711)

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин