Н.Ялагдашгүй: Нүүрсний хулгай дагасан тээврийн квот доод үнийн өрсөлдөөн нэрээр луйвар хийж байна

2025-11-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Таван толгой бүлэг ордын нүүрс тээвэрчдийн төлөөллөөс өнөөдөр /2025.11.11/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Нүүрс тээвэрчдийн төлөөлөл Н.Ялагдашгүй:-Монгол Улсын нүүрс экспортод 638 тээврийн компани 25.705 хүнд даацын шланз машинаар 30 мянган тээвэрчин тээвэр хийж буй. Гэтэл бодит байдалд дээр эдгээр тоонд багтах дотоодын аж ахуйн нэгж хувь машинтай иргэд нүүрс тээврийн 40 орчим хувьд л багтаж бусад 60 хувийг худалдан авагчид Хятадын хөрөнгө оруулагчдын хамаарал бүхий компаниуд бүрэн атгаад байна. Цар тахлын дараа нүүрс худалдан авагч нар өөрсдийн хүнд даацын машиныг оруулж ирсэн. Түүнчлэн олон компани болгож жижиглэн тарааснаар Монгол тээвэрчдийн орон зай шахагдан ажил тогтворгүй болж байна. Мөн оффтейк гэрээний худалдан авагч нар өөрсдийн тээвэртэй болсноор Монгол жижиг ААН компаниудыг тээвэрт оруулахгүй шахаж эхэлсэн байдаг. Энэ байдлаас үүдэж ажил орлогогүй болсон 460 тээврийн компани, 2000 орчим банкны зээлтэй шалаанз машин авсан тээвэрчид бий болсон. Нөгөөтэйгүүр тээвэрчид банкны салбарт гэхэд 2025 оны найм дугаар сарын 31-ны байдлаар нэг их наяд төгрөгийн өрийн дарамтад орж зарж болох бүх зүйлээ зарж эхэлсэн.Засгийн газар, Зам тээвэр, хөгжлийн яамнаас бидний шаардлагын хариуд арга хэмжээ авч салбарын сайд шийдвэрүүд гаргаж анхаарч эхэлсэн боловч Гашуунсухайт хилийн боомт дээр үүссэн нөхцөл байдал монополын давуу эрхтэй компани бий болсон. Нэг талаараа хэний машин хэр олон явахыг шийддэг болсон. Одоогийн нөхцөл байдал бий болсон байгаа тул хилийн боомтоор эрх тэгш тээвэр хийх саналыг төрийн яамны шийдлүүд мухардалд орж байна. Хилээр нүүрс ачсан машин бүрээс татвар хураамж авдаг тусгай гарцаар дарааллын урдуур өдөрт 400 орчим машин дараалал харгалзахгүй давуу эрхтэй гарч байгаа. Гэрээний нүүрс ачсан машинтай иргэдийн хил гаралт багасаж тээвэрчид сардаа нэг л удаа маш бага мөнгөөр тээвэр хийж байна. Энэхүү давуу байдал бий болсны ард хувь машинтай буюу банк ББСБ-ын зээлийн эх үүсвэр машин авч тээвэр оролцдог иргэд тээвэр оролцох боломж эрс хумигдаж худалдан авагчдын тээвэр квотод шахагдан гарч ажил орлогоо булаалгаж байна. Энэ хүмүүс, ААН-үүд бол нүүрсний хулгай дагасан тээврийн квот доод үнийн өрсөлдөөн нэрээр халхавчилсан луйврын ажиллагааны хохирогчид гэж бид үзэж байна. Тиймээс энэхүү асуудлыг таслан зогсоож арга хэмжээ авахыг Засгийн газар, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.

Цаашид худалдан авагчид өөрсдөө тээвэр хийж тээвэрчдийг нүүрс тээвэрлэхээх шахаж гаргаж байгаа нь маш хохиролтой бөгөөд дотоодын нүүрс тээвэрчид болон ААН-ийг өөрсдийн тээвэрт оруулахгүй болсон тул ажил хаялт зарлахад бэлэн гэдгийг мэдэгдэж байна гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 13 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин