Г.Дамдинням:Ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн шатахууны нийлүүлэлт хэвийн болно

2025-10-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бүлгийн  хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Манай улс сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд шатахууны нөөц бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх ажлуудад хангалттай анхаарал хандуулж ирээгүй нь өнөөгийн нөхцөл байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Иймд бид ОХУ-тай яаран гэрээ хэлэлцээр хийхээс илүүтэйгээр, урт хугацаанд энэ асуудал бидэнд хэрхэн нөлөөлөхийг бодож, тогтвортой шийдэл гаргах нь чухал юм.

Шатахууны хомсдолтой холбоотойгоор иргэдэд хүргэх хамгийн чухал мэдээлэл бол нөхцөл байдал аажмаар сайжирч байгаа явдал юм. Уржигдараас өчигдөрт, өчигдрөөс өнөөдөрт байдал улам дээрдэж байна. Ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн шатахууны нийлүүлэлт хэвийн болно гэж үзэж байна.

ОХУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд шатахууны нийлүүлэлт хангалттай хэмжээнд үргэлжилж байгаа. Харин баруун таван аймагт одоогоор Улаанбаатар хотоос шатахуун тээвэрлэн нийлүүлж байна. Эдгээр аймгууд руу ОХУ-аас шууд шатахуун нийлүүлэх талаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сараас эхэлж магадгүй гэсэн мэдээлэл байна. Тэр хугацаа хүртэл төвийн бүсээс шатахуун нийлүүлэлтийг үргэлжлүүлнэ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

1 цаг 22 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

2 цаг 5 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

4 цаг 22 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

4 цаг 29 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

8 цаг 15 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

8 цаг 22 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

9 цаг 9 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

10 цаг 54 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

14 цаг 37 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

14 цаг 37 мин