Хүүхдийн мөнгийг хасаж багш, эмч нарын цалин нэмэх санал гаргажээ

2025-10-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир  багш нарын ажил хаялттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.  Тэрээр "Өнөөдөр бүх яамдууд шуурхай хуралдаан зарлаж хуралдаж байна. Харин манай яам хуралдаж урсгал зардлаасаа 10-15 хувийг бууруулах ажлыг судалж байна. Төсвийн байнгын хорооны өрөөнд хурал зохион байгуулагдаж ахмад настны тэтгэвэр, багш, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 15-20 хувь нэмэгдэхэд шаардлагатай төсөв, эх үүсвэрийг хаанаас гаргах талаар хэлэлцэж байна. Уг хурлаар хүүхдийн мөнгөн тэтгэмж хүртэл давхар хөндөгдөж байна. Мөн Нийгмийн даатгалын сан /НДС/-гийн төсвийг бууруулах саналыг Сангийн яам оруулж ирсэн. Үүнээс харахад багш, эмч нарын цалин нэмэхтэй холбоотойгоор хүнд нөхцөл байдал үүсэж байна. Нэг талаараа багш, эмч нар жагсаал цуглаан зохион байгуулаад цалингаа нэмүүлдэг гэсэн ойлголт үүсэж бусад төрийн алба хаагчид цалингаа нэмүүлэх асуудал үүссэн. Чанартай боловсролыг ирээдүй болсон хүүхдүүдэд эзэмшүүлэхийн тул багш нар чадвартай байх ёстой. Мөн багш нарын цалин өндөр байх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч Монгол Улын төсөв, нөхцөл бололцоо амаргүй байдалд байгаа. Төсвийн байнгын хороонд болж буй хурлын үеэр хүүхдийн мөнгөнөөс эх үүсвэр гаргах талаар ярилцсан. Үүнийг зөвшөөрхгүй гэдгээ илэрхийлсэн. Нийгмийн даатгалын сан руу хүртэл орж байна. Нийгмийн даатгалын сан улсаас татаас авдаг. 2025 оны гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг байсан. Харин 2026 онд хүргүүлсэн нь найман хувь байсан. Үндсэндээ улсын төсвөөс татаасаар хоёр их наяд төгрөг гарна гэсэн үг. Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам урсгал зардлаас тодорхой хэмжэээг хасаж бууруулна. Цай кофе, бичиг цаасны мөнгөнөөс хасалт хийгээд дорвитой мөнгөн дүн гарахгүй. Үүнд зарцуулж буй мөнгөн дүн 100 тэрбум төгрөгөөс хэтрэхгүй байдаг. Өнөөдөр МАН-ын бүлэг, АН-ын бүлэг тал талд хуралдаж үүссэн нөхцөл байдлаас хэрхэн гарах талаар хэлэлцэж байна. Бүлгийн хуралдаанаас гарах шийдвэр бас маш чухал юм. Харин бусад төрийн байгууллагын ажилчид хүртэл цалин нэмэгдүүлэх асуудлыг хөндөж эхэлсэн. Нийгмийн даатгалын сан руу орж болохгүй гэдгийг хэлсэн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжээс нэг ч төгрөг хасуулахгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ хүүхдийн мөнгө рүү орохоос өөр аргагүй болсон талаар Төсвийн байнгын хорооноос мэдэгдсэн. 2026 онд нэг сая 351 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэж тооцоолж 1.5 их наяд төгрөгийг төсөвт суулгасан. Хүүхдийн мөнгө илүү төсөвлөгдсөн шалтгаан нь шинээр хүүхэд төрөх, эндэх тохиолдол байдаг учраас хасах, нэмэх 10 хувь тооцогдож явагддаг. Хүүхдийн мөнгө бол халамж биш юм. Газрын доорх баялгийг тэгш хүртээмжтэй байдлаар хүргэж байгаа асуудал юм" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 11 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин