“Итгэл найдвараа хадгалъя” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн иргэдэд хүнсний багцын тусламж үзүүллээ

2025-10-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Дэлхийн Хүнсний өдрийг (жид бүрийн 10-р сарын 16) тохиолдуулан “Итгэл найдвараа хадгалъя” (“Hold Hope”) уриатай аяны хүрээнд Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн 30 иргэнд хүнсний багцын тусламжийг Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (Бурханы сүм)-ээс хандивлалаа.

 2025.10.22-ны өдөр Бурханы сүмийн төлөөлөл Баянзүрх дүүргийн ИТХ-ын танхимд зочилж, тус бүрд 10 кг 1-р гурил, 5 л тос, 5 кг элсэн чихэр бүхий 30 багцыг гардуулан өгөв.

Бурханы сүмийн пастор Ким Юүль Сан, “Хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсдэг Эхийн сэтгэлээр манай сүмийн итгэгчид иргэдэд зориулж сэтгэл гарган энэхүү хүнсний багцыг бэлтгэсэн юм. Хэдийгээр өчүүхэн хандив ч гэлээ тус нэмэр болно гэж найдаж байна” гэлээ.

“Hold Hope” буюу “Итгэл найдвараа хадгалъя” гэсэн уриатай тус аян нь дэлхийн өнцөг булан бүрд уур амьсгалын хямрал, гамшиг, нийгмийн гадуурхалтаас болж зовж шаналж байгаа хүмүүст хоол хүнс, өдөр тутмын хэрэгцээт зүйлс хандивлан, итгэл найдвар дамжуулдаг үйл ажиллагаа билээ.

Монгол дахь Бурханы сүм иргэдэд туслах үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүст итгэл найдвар түгээх үйлсэд хувь нэмрээ оруулж иржээ.  Энэ 10-р сарын 2-ны өдөр тэд Баянгол дүүргийн ахмад настнуудад халуунаа барьдаг сав, амттаны багц хандивлажээ. Ахмадын баярыг (10 сарын 16) тохиолдуулан өвлийн хахир хүйтнийг эрүүл саруул, өнтэй даваасай гэсэн сэтгэлээр тус үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Тэд мөн энэ оны 8-р сарын эхээр 60 жилийн ойтойгоо золгон буй Баянзүрх дүүргийн ИТХ-д 100 багц амттан бэлэглэсэн аж. Мөн өнгөрсөн 2-р сард Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн айл өрхүүдэд тос, гурил гэх зэрэг хэрэгцээт хүнс багтсан хүнсний багц ч хандивлаж байжээ. СХД-ийн ИТХ-д халуун сав, сүү, элсэн чихэр агуулсан хүнсний багц бэлэглэж, тэднийг хайрлаж буйгаа илэрхийлсэн байна.

Тэд хүмүүст туслах, байгаль орчин цэвэрлэх, мод тарих, цусаа хандивлах зэрэг олон талт үйл ажиллагаа явуулан, хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаа өрнүүлсээр ирсан байна. Баянгол дүүргийн Агропарк цэцэрлэгт хүрээлэнд 500 мод тарьж, агаарын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулжээ. Налайх дүүргийн Налайх-Тэрэлж байгалийн цогцолборт газар, Сонгинохайрхан дүүргийн Элма Баян уул, Баянзүрх дүүргийн Дэндийн ам, Их Засаг их сургуулийн ойр орчим гээд газруудад цэвэрлэгээ хийж, нийт 8925 кг хог хаягдал цуглуулан, байгаль орчноо хамгаалах үйлсэд сайн дураараа оролцсон аж.

Цусны хомсдолын улмаас тусламж хэрэгтэй хүмүүст туслах зорилгоор Бурханы сүмээс жил бүр цусны донорын аян зохион байгуулж, хүний амь аврах үйлсэд ч хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаа олон удаа зохион байгуулсныг нь үнэлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд, Эрүүл мэнд, спортын яамны сайд, Ус сувгийн удирдах газрын дарга, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн дарга нар талархал, өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан байна.

Бурханы сүм (watv.org) нь дэлхийн 175 оронд 7800 гаруй бүс нутагт салбартай глобал сүм юм. 3.92 сая итгэгчтэй бөгөөд Библийн үнэнд тулгуурлан Эцэг Эх Бурханд итгэдэг. Сүмийн итгэгчид “Хөршөө өөрийн бие мэт хайрла” гэсэн Христийн сургаалын дагуу хайр, үйлчлэлийг хэрэгжүүлдэг байна.

Өнөөг хүртэл тэд цус хандивлах, байгаль орчин цэвэрлэх, зорилтот бүлгийн иргэдэд туслах, гамшгийн үед тусламж үзүүлэх, соёл урлагийг дэмжих зэрэг 44000 гаруй үйл ажиллагаа явуулан, дэлхий нийтийн хөгжил, эв найрамдалд хувь нэмэр оруулсаар иржээ.

Тэдний идэвхтэй, чин сэтгэлийн сайн дурын үйл ажиллагааг үнэлэн АНУ-ын гурван үеийн засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит сайн дурын ажлын шагнал, БНСУ-ын гурван үеийн засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын Үндэсний Ассамблейн Хууль тогтоох гавьяаны дээд одон, Перугийн Конгрессын хүндэт одон, “Ногоон ертөнц”, “Ногоон алим” шагнал (олон улсын байгаль орчны шагнал) зэрэг 5200 гаруй шагнал хүртээжээ.

Thank you to the World Mission Society Church of God for helping the poor.
美麗
在極度個人主義的這個時代,為他人做出如此真誠的志工服務的上帝的教會聖徒們真的是實踐上帝話語的基督徒。
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
мар
ар мундаг сүм бэ Баярлалаа. Энэ хэцүү үед ард иргэдэд тусалж байгаад нь баярлалаа.
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин