Чуулган: Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох Ерөнхий сайдын саналыг хэлэлцэнэ

2025-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ.  УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалж байгаа бөгөөд энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж "УИХ-ын дараагийн даргыг сонгох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын тогтоолд заасны дагуу УИХ-ын даргын бүхэн эрхийг хэрэгжүүлж байгаа. Өчигдөр УИХ-ын даргын үүргийг гүйцэтгэж байгаа УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар холбогдсон байсан. УИХ-ын тухай хуулийн 14.4 дүгээр зүйл дээр УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх, бүрэн эрхийг хэрэгжүүлэх талаар зааж өгсөн байдаг. Үүний дагуу УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж УИХ-ын чуулганыг даргалах бүрэн боломжтой" гэв. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:-УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт таван асуудлыг хэлэлцэнэ. Ингэхдээ үдээс өмнөх хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ.  Харин  үдээс хойших хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг танилцуулах тухай асуудлыг хэлэлцэх саналтай байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж та хэдэн асуултад хариулна уу. Нэгдүгээрт Засгийн газрын гишүүнийг танилцуулах тухай асуудал өмнө нь хэчнээн удаа хэлэлцэх асуудлын товд орж байсан бэ?

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж:

-Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал өмнөх чуулганы хоёр удаагийн тов дараалалд орж байсан. Тухайлбал өнгөрсөн Баасан гаригийн хуралдааны тов дараалалд байсан. 

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: -Тэгэхээр энэ асуудал өмнө нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар дэмжигдэж, хэлэлцэгдэх гэж байсан гэсэн үг үү? 

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: -Тийм

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: 

-Хэлэлцэх асуудал тодорхойгүй шалтгаанаар хойшилсон учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлын зургадугаарт оруулж байна. Үүнтэй холбоотойгоор хэлэлцэх эсэхийг дэмжих санал хураалт явуулъя гээд санал хураалт явуулахад гишүүдийн 53.7 хувийн саналаар санал дэмжигдлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин