Сонгогчдын боловсрол эрх зүйн уншлагын танхимтай болов

2025-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Үндэсний номын сан Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд сонгуулийн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг олон нийтэд таниулах, сонгогчдод сонгуулийн болон эрх зүйн боловсрол олгох зорилготой уншлагын танхимыг өнгөрсөн долоо хоногт нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо, "Чимэд сан", Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Шихихутаг их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн оюутны төлөөлөл, "Сонгуулийн боловсрол" клубийн гишүүд оролцож, ном, бүтээлийн дээжийг гардууллаа.

Уг танхимд иргэд, олон нийтийн байгууллага, сэтгүүлч, судлаачид сонгуулийн мэдээ, мэдээлэл, судалгаа, шинжилгээний бүтээлтэй танилцахаас гадна их, дээд сургуулиудын багш, оюутан, судлаачдад чиглэсэн олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх соёл, боловсролын орон зайг бүрдүүлнэ гэж Үндэсний номын сангаас өнөөдөр мэдээллээ.

Эх сурвалж: Polit.mn

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин