Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

2025-10-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавилаа. Хуульд зааснаар УИХ Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэр гаргана. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэх юм. Харин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг холбогдох байнгын хороо боловсруулахаар хуульд заажээ.

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор ЕТГ-ын А.Үйлстөгөлдөр" "Монгол Улсын Үндсэн хууль бол ард түмнээс урган гарсан эрхэм дээд баримт бичиг байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байна" гэв.

Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал: -Ажлын тав хоногт хориг тавих эрх байдаг. Энэ дагуу хориг тавьж байна. Үндсэн хуульд ганцхан зарчим бий. Хориг бол улс төрийн биш Үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал. Энийг тал бүрдээ ойлгох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь гурван удаа хориг тавьж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн нэг өдөр огцорч байсан тохиолдол өмнө болж байгаагүй. Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль бол бидний улс орон оршин тогтнож байгаагийн хамгийн том баталгаа" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 10 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин