Д.Мөнх-Эрдэнэ: Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг, зарчим тогтоож болзошгүй байна

2025-10-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг УИХ-аар эцэслэх санал хураалттай холбогдуулан үүсээд буй цаг үеийн асуудлаар ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрээр цахим хуудаснаа "Ташаа мэдээлэл их явж байгаа тул зөв мэдээлэл өгье.

1. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрыг огцруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэж байсан.

2. У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн. Гэхдээ УИХ-ын огцруулах тогтоолын үндэслэх хэсэгт Үндсэн хуулийн 43.1 дэх хэсэг бус, харин 25.1.6 дахь заалт буюу УИХ "Ерөнхий сайд, хуульд зааснаар УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах" бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэсэн заалтыг үндэслэж байсан байна.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийг 2019 онд бүхэлд нь өөрчлөн найруулж баталсан. Ялгааг нь доор сануулъя. 1992 оны Үндсэн хуулийн 43.4 дэх хэсэг "УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ." 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа 43.1 дэх хэсэг "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно."

Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн амин сүнсийн нэг нь төрийн гүйцэтгэх дээд эрх мэдэл Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байсан. Гэтэл зарим улс төрчдийн дур зорго, албан тушаалын төлөөх тэмцэл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг, зарчим тогтоож болзошгүй байгааг анхаарна уу" гэжээ. Ташаа мэдээлэл их явж байгаа тул зөв мэдээлэл өгье.

1/Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын Засгийн газрыг огцруулах асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнөх хуулийн зохицуулалтаар шийдвэрлэж байсан.

2/У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг… pic.twitter.com/OgyFm10Wtg  гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Эрдэнэ
Зөв ингэж хуулийн дагуу тайлбар хийх хэрэгтэй зарим их мэдэгч нармайн униш
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 22 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29