Б.Цэрэннадмид: БНЭУ-ын Ладак мужтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025-10-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Орон нутгийг хөгжүүлэх зорилгоор БНЭУ-ын Ладак муж Архангай аймагтай хамтын харилцааны санамж бичиг байгуулсан талаар болон бүс нутгийн хөгжлийн талаар Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмидтай ярилцлаа.

 

-Архангай аймаг БНЭУ-тай байгуулсан орон нутгийн хамтын ажиллагааны санамж бичгийн талаар ярьна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д айлчилж байгаа энэ үед олон чиглэлээр санамж бичиг, гэрээнүүд байгуулж байна. Энэ хүрээнд хоёр улс орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр Архангай аймаг БНЭУ-ын Ладак мужтай хамтын харилцааны санамж бичиг байгууллаа.

Өмнө нь энэ тухай яригдаж байхад орон нутгийн таван чиглэлээр хамтарч ажиллах саналтай байсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотойгоор энэ санамж бичигт хоёр талаас онцгой ач холбогдол өгч 15 чиглэлээр хамтран ажиллах боллоо. Ингэснээр боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, нийгмийн болон бусад чиглэлээр хамтрах боломж бүрдэж байна. Мөн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас анх удаагаа манай аймаг БНЭУ-ын Ладак мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаараа онцлог юм.

- Хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлуудыг хийж, орон нутгаа хэрхэн хөгжүүлэх боломжтой болж байна вэ?

- Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Илгээлт-2100” хөтөлбөрийн тоог нэмэх шийдвэр гарсан. Тэгэхээр Архангай аймгийн хувьд энэ хөтөлбөрт оюутнуудаа илүү сайн бэлтгэх, боловсролын салбарын олон чиглэлд боловсон хүчин бэлтгэх зэргээр хамтарч ажиллах боломжтой. Мөн Ладак мужтай шашин, соёл аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

-Гаднын улстай хамтран ажиллахын давуу талыг юу гэж харж байгаа вэ?

-Бидний хувьд улс, орон нутгийн төсвөөр аймгаа хөгжүүлэхээс илүү гаднын зээл тусламж, донор байгууллагуудын тусламжтай аймаг орон нутгаа хөгжүүлэх чухал боломж нээгдэж байна. Ялангуяа аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Архангай аймаг, Хангайн бүсэд нэн чухал юм. Тиймээс энэхүү хамтын харилцаа орон нутгийн аялал жуулчлалд үнэтэй хувь нэмэр оруулна гэж харж байна. Мөн төрийн болон бусад байгууллагуудын хувьд техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэг зээл, тусламжийн асуудлуудыг тусгаж байгаагаараа давуу талтай.

-Сүүлийн жилүүдэд Архангай аймгийн хувьд аялал жуучлалын чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлж, аймгаар аялах, дайран өнгөрөх жуулчдын тоо нэмэгдэж байгаа шүү дээ. Энэ жил танай аймаг хичнээн жуулчин хүлээн авсан бэ. Мөн голлон анхаарч ажиллаж байгаа ямар ажлууд байна вэ?

-Энэ жил манай аймагт дунджаар 300 гаруй мянган гадна, дотнын жуулчин ирсэн гэх тоон мэдээлэл гарсан. Бид 2023 онд аймгийн түүхт 100 жилийн ойг аймгийнхаа хөгжил цэцэглэлттэй хэрхэн холбох талаар тодорхой бодлогогуудыг баримталж ажилласан. Өөрөөр хэлбэл, 100 жилийн ойгоо аялал жуучлалын бүтээгдэхүүн болгох тал дээр онцгойлон анхаарч ажилласан. Бид 100 жилийн ойн хүрээнд бүтэн нэг сарын турш арга хэмжээ зохион байгуулж, төр хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарч ажиллаад тогтсон арга хэмжээ болгосон. Энэ хүрээндээ 2024 онд “АРА фестиваль”-ийг сарын турш зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байх гэж бодож байгаа.

-Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирснаар аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ямар ахиц гарсан бэ. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо хэр нэмэгдсэн бэ?

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг бид бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлэх нь чухал асуудлын нэг. Аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулах нь зөвхөн энэ салбарт бус бусад салбаруудад ч тодорхой үр нөлөөг үзүүлдэг. Тэгэхээр манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн орлого 2020-2023 онтой харьцуулахад 70-80 хувь цэвэр ашиг нь нэмэгдсэн гэх мэт сайн үзүүлэлтүүд гарч байна. Мөн жижиг дунд болон үйлчилгээний бизнес эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагааны орлого нь нэмэгдэж, тогтвортой бизнес эрхлэх боломж бүрдсэн нь бидний зорьж байсан хүлээлтэд хүрсэн үр дүн болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 196 (7693)

 

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

1 цаг 22 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

2 цаг 5 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

4 цаг 22 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

4 цаг 29 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

8 цаг 15 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

8 цаг 22 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

9 цаг 9 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

10 цаг 55 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

14 цаг 37 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

14 цаг 37 мин