Байнгын хороо: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөхийг дэмжлээ

2025-10-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Д.Амарбаясгалан өөрийн биеэр УИХ-ын даргын үүрэг ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө Төрийн байгуулалтын байнгын хороонд уншиж танилцууллаа. Тэрээр төрийн гацааг арилгаж, Үндсэн хуулийн хямралт байдлаас сэргийлж УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөгдөж байна гэлээ.Тэрээр "Дашзэвэгийн Амарбаясгалан миний бие Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит  сонгуулийн үр дүнгээр Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн иргэдийн итгэл, дэмжлэгийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу сонгуулийн үр дүнгээр 64 ба түүнээс дээш суудал авсан МАН-аас нэр дэвшүүлснээр 2024 оны долоодугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их хурлын даргаар сонгогдон ажиллаж байна. Өнөөдрийн улс төрд үүссэн хямралын шинжтэй үйл явдлууд нь МАН-ын сонгуульд надад ялагдсан нөхдийн маань ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй үйлдлээс эхлэлтэй ч өдгөө Монгол Улсын парламентын ардчилал болон төрийн засаглалыг эрсдэлд орууллаа. Цаашилбал, ард түмний төрд итгэх итгэл, дэмжлэгийг сулруулж, нийгмийг талцал хуваагдалд хүргэн үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Мөн сонгуульд өрсөлдөөд ялагдсан нөхдийн маань эрх мэдлийн төлөө тэмцэлдэх улайрал нь гүйцэтгэх засгийн дүрэмгүй, хуульгүй, дураараа авирлалт болж төрийн эрх барих дээд байгууллага болон хууль хяналтын байгууллагуудад Үндсэн хуулийг зөрчин нөлөөлж байна. Улмаар үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар бүхий л  сувгаар түгээн миний нэр төрийг гутаан доромжилж байгаад туйлын харамсалтай байна. Иймд миний бие нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж, шударга ёсыг тогтоохын төлөө  Монгол Улсын Их хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 12-р зүйлийн 12-ын 2-ын 1 дэх заалтад заасны дагуу гаргаж байна. Хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье" гэлээ.УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төрийн ажил гацаж байгаа учраас өөрийнх нь өргөдлийг байнгын хороогны хуралдаанаар хэлэлцэхдээ асуулт, хариултгүйгээр санал хураалт явуулж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр асуултад хариулах байдлаар шийдвэрлэж өгөх горимын санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, мөн хуралдаанд оролцсон 23 гишүүний 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 21 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29