О.Цогтгэрэл: Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдгийн үлгэр биелэлээ олж байна

2025-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд өнөөдөр /10.16/ мэдээлэл хийлээ. Тэрээр "Монгол Улс эмх замбараагүй байдал, Үндсэн хуулийн хямралын босгон дээр зогсч байна. Асуудал цагаар тоологдож эхэлж байна. Энэ хаанаас эхлээд ийм нөхцөл байдал үүсгэчихэв ээ. Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аварна гэдэг улс төрийн хүчин завсаргүй засагласаар олон жил боллоо. Өнөөдөр төрийн хямрал, түмний ядуурал улам даамжирлаа. Олон жил засагласан улс төрийн хүчин хулгайгаа нууж, хаалганы ард хэлцэлдэж явахаар ийм зүйл болдог юм байна. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдгийн үлгэр яг энд биелж байна. Өнөөдөр Монгол Улсын багш, эмч нар нь жагсч, эрчим хүчний салбар нь лаа барихдаа тулчихсан байхад энэ бүхэн эрх баригчдад огт хамаагүй юм байна. Зөвхөн албан тушаалын хэнээрхэл энэ түвшинд очиж байна. Одоо яах ёстой вэ. Ардчилсан намаас зарчмын байр суурь илэрхийлж, хүлээцтэй байж ирсэн. Үүний цаана парламентын засаглалын асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Бид сүүлдээ энэ зүйл рүү санаатай хөтөлж байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Энэ ажлыг санаатайгаар зохион байгуулж, зурж, түлхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна уу гэж харж байна. УИХ-ын чуулган эхлэх ёстой. Чуулганаас завсарлага авч Ардчилсан намын бүлэг хуралдана. Бүлгийн шийдвэрийг гаргах ёстой. Өмнөх хурлын шийдвэрээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж, энэ хоёр хүний асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг шаардлага тавьж, үүнийгээ нэхэж байна. Мөн АН-ын бүлгийн гишүүдийг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг олонхын саналаар шийдэж, улс орноо хямралаас гаргах ёстой гэдэг саналаа танилцуулна. Хэрвээ нэг хүний асуудал нь орж ирэхгүй бол АН-ын бүлэг чуулганд оролцохгүй, гарах үр дагаврыг эрх баригчид бүрэн дүүрэн хариуцах ёстой. Бид УИХ-ын даргад шаардлагаа тавьж, УИХ-ын даргын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг оруулж, өнөөдөртөө шийдэж дуусах ёстой гэдгээ мэдэгдэж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Хэнээс нэг ийм үг сурсан юм бол.Анам наад шогтгэрэлээ огцруулахгүй бол та нар дараа дараагийн ямарч сонгуульд ялахгүй.
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 22 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29