МАН-ын гишүүд бүлгийн хурлыг хуралдуулахыг шаардав

2025-10-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тэргүүтэй 38 гишүүн бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад бүлгийн   хуралдааныг өнөөдөр 16:00 цагт  эхлүүлэхгүй бол  МАН-ын бүлэг нь дөрвөн дэд даргатай бөгөөд тэднээс нэг нь тус хуралдааныг удирдана гэлээ. Бүлгийн хуралдааныг зарлан хуралдуулах шаардлага тулгарсан үндэслэлээ УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Бүлгийн хурлыг намын дарга, бүлгийн гишүүдийн олонхи шаардсан бол хуралдуулах боломжтой. Бүлгийн гишүүдийн олонхи буюу 38 гишүүн шаардлага тавилаа. Бүлэг сүүлийн хоёр долоо хоног хуралдсангүй. Улс орны өмнө тулгамдсан олон асуудал хуримтлагдлаа. Бүлэг хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Аравдугаар арын 9-нд бид цөөхүүлээ бүлгийн даргад бүлгийн хурлыг зарлах шаардлага тавьсан.  Мөн гишүүд бүлгийнхээ групп дээр бүлгээ хуралдуулж, улс орны өминө тулгамдсан асуудлаа хэлэлцье гэтэл хурал зарлаагүй,  хүлээлгээд байгаа.  Цаг хугацаа бага байна, баруун аймгууд гантай байсан. Зуд болох эрсдэл өндөр байна. Төсөв хэлэлцэх шаардлага байна. Засгийн газрыг огцруулах шаардлага, УИХ-ын даргыг огцруулах шаардлага өргөн барьсан байгаа тул хэлэлцэх асуудал их байна.  Төрийн ажил тасралтгүй явж байх ёстой тул байнгын хорооны хурлыг өнөөдөр 16:00 цагт дуусангуут үргэлжлүүлээд бүлгийг хуралдах боломжтой.  УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулах шаардлага байгаа тухай хэлсэн. УИХ-ын үйл ажиллагаа намаас ангид үйл ажиллагаа явуулах ёстой. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН ын Бага хурлаар шийдвэрлэдэг, Удирдах зөвлөлөөр шийпдвэрлэдэггүй. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлөөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярих шаардлагагүй, бүлэг дээрээ ярилцаж шийдвэрээ гаргах ёстой” гэлээ.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ “Бүлгийн хуралдааныг маргааш /2025.10.15/ 12:00 цагт зарласан. Эвлэрэх ажлыг өнөөдрийг хүртэл хийгээд явж байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Цаашаа ийм байдлаар явбал төрийн ажил зогсох гээд байна. Хоёр тал огцруулах бичгээ татаж аваасай гэдэг санал хүргүүлээд явж байна. Хамгийн том нам нь улс төрийн тогтворгүй байдал руу орсон тул Ерөнхийлөгчтэй мэдээлэл солилцолгүй яах вэ дээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд учраа олоогүй байхад бүлгийн хурал зарлавал хэрүүл л болно. Тийм учраас бүлгийн хуралдааныг хэрүүл болгохгүйн тулд маргааш 12:00 цагт зарлаад байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ амнашлвийн нүүрсний хулгайч хэзээ ийм болчихоо вэ? Лджаргалаас 140 сая төгрөг хахуульд авчжгаадам долоогоод цор цор хийдэг болж. Уул нь 60 ямааны бөгс долоосон ухна шиг халтар царайлаад дуугардаггүй юм бсан. Эд нь гаргажээ. Удахгүй хулгайн эсэргээрээ 461 орно бизээ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 21 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29