Э.Болормаа: Суудлаа авч үлдэхийн тулд зарим нь хүссэн бүрийг нь амлаж байна

2025-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дууслаа.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Болормаа:-Юуны өмнө, Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлээс ишилж хэлье гэж бодож байна. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, Үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тусгасан байна. Сүүлийн 100 хоног энэ байдал тэр чигээрээ уланд гишгэгдэж байна. Уг нь дөрөв сар орчмын өмнө Ерөнхий сайдыг, энэ Засгийн газрыг дуу нэгтэйгээр томилсон. Бүгд, итгэж дэмжсэн. Гэвч өнгөрсөн 100 хоногийн ажлын хангалтгүй байдал, цаашлаад өнгөрсөн арван хоног бол бараг галзуурлын түвшинд очлоо. Та ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ “Хууль зүйн сайдыг онцгойлон нэг хүнийг яллахын тулд томилж байгаа” гэдгийг ил тод хэлсэн. Ерөнхий сайд мэдээж бүрэн эрхийнхээ хүрээнд хэнийг ч сайдаар томилж болно. Гэхдээ ийм зорилгоор хэзээ ч болохгүй. Олон асуудал ярьж байгаа болохоор оффтэйк, АМНАТ гээд эндээс анхаарал саараад байна. Гэхдээ эрх зүйт Монгол Улсад аливаа нэг хүнийг яллах зорилгоор хонгилын түлхүүрийг гардуулж өгч болохгүй. Энэ ил болсон зүйл. Сүүлийн хэдэн хоног ордонд далд болж байгаа зүйлийг бүгдээрээ ярилцъя. Засгийн газар, УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь дарамталж, сүрдүүлж байна. Компаниудад нь шалгалт оруулж байна, зөвшөөрлийг нь цуцална гэж байна. Сандал, суудлаа авч үлдэхийн тулд заримд нь хүссэн бүрийг нь амлаж байна. Өнөөдөр УИХ-ын чуулганд хэдэн гишүүн ирэхгүй байгааг харах хэрэгтэй. Хэн хэнийг дарамталж, сүрдүүлсэн байна. Эсвэл хэн хэнтэй эрх ашгаар нэгдсэн байна гэдгийг анзаарах ёстой. Парламент Засгийн газрыг томилдог шүү. Төрийн бүх эрх мэдэл ард түмэнд байдаг шүү гэдгийг та нар хэтэрхий мартаж байна. Энэ гажуудлыг арилгахын тулд Засгийн газар огцрох ёстой гэж үзэж байгаа” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

4 цаг 22 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29