Г.Занданшатар: Би оффтэйк гэрээ байгуулах нь битгий хэл харж, уншиж ч үзээгүй

2025-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн асуулт асууж хариулт авч байна.  
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:-Ерөнхий сайдаас асуух хэд хэдэн асуулт байна. Та хэдээс хэдэн оны хооронд Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан бэ. УИХ-ын дарга болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан бэ. 
Та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаа суудаггүй байсан юм уу.  Энэ хэдэн оффтэйк  гэрээ чинь ил болсон юм шиг байна. “Бодь” групп гээд тухайлсан  хүмүүсийн нэр зурагтайгаа гараад байна.  Анх төмөр замыг байгуулах шийдвэр хаана гарсан юм бэ. Хэн гаргасан юм бэ. Төмөр замыг барих мөнгийг хаанаас олохоор ярьсан юм бэ. Хэнээр гүйцэтгүүлье гэж ярьсан юм. Хэн шийдсэн юм бэ. Энэ шийдвэрийг яагаад нууцалсан юм бэ. Энэ шийдвэрийг нууцаас гаргахыг шаардаж байна. Нууцад оруулъя гэсэн шийдвэрийг хэн гаргасан юм бэ. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ даргаас асууя. Та таван жил ерөнхий сайдаар ажилласан хүн” гэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар:-Б.Баярбаатар гишүүн төрийн түшээ хүн хуулиа сайн судлах хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл оффтэйк гэрээ юм уу, гүйцэтгэх засаглалын шийдвэр гаргадаг субъект биш. Зөвлөмж гаргадаг газар. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар ч оффтэйкийн гэрээ байгуулаагүй. Би оффтэйкийн гэрээ байгуулах нь битгий хэл харж, уншиж ч үзээгүй. Сая ил тод болохоор нь харж байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 37 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 42 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 44 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 51 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 42 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 42 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 42 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин